CRI Монгол радио

БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар хамтарсан мэдэгдэл нийтэлжээ

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Гадаад хэргийн сайд Ван и цахимаар БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцсон юм. БРИКС-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар уулзалтын дараа олон талт тогтолцоог бэхжүүлэн, шинэчлэх талаар хамтарсан мэдэгдэл нийтэлжээ.

Хамтарсан мэдэгдэлд, БРИКС-ийн орнууд олон талт үзлийг тууштай баримтлахаа онцолж, “НҮБ-ын дүрэм” болон дэг журмаар үндэс болгосон олон улсын хуулийг хамгаалахыг уриалсан бөгөөд НҮБ-ын олон улсын тогтолцоонд гүйцэтгэж буй гол үүрэг, энх тайван ба аюулгүй байдлыг хамгаалж, мөн тогтвортой хөгжил, хүний эрхийг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг урагшлуулах ёстой гэж онцолжээ.

Мэдэгдэлд, дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримтлан, шударга ёс, олон улсын хуулийн дэг журмын дагуу олон улсын маргааныг энх тайвны аргаар шийдвэрлэж, зэвсэгт хүчний заналхийллийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бусад орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн бие даасан байдалд халдлага учруулах, мөн олон улсын харилцаанд давхар стандарт тогтоох, олон улсын хууль, “НҮБ-ын дүрэм” -ийн ямар ч үндэслэлгүй албадлагын чанартай арга хэмжээ авахыг эрс эсэргүүцнэ гэж онцолжээ.

Exit mobile version