CRI Монгол радио
Хятад улс хиймэл дагуул хөөргөв
6-р сарын 3-ны 0 цаг 17 минутад Хятад улс Шичан дахь хиймэл дагуул хөөргөх төвөөс Чанжэн-3 Б зөөгч пуужингаар Фэн-Юнь-4 02 хиймэл дагуулыг товлосон тойрог замд нь оруулснаар хөөргөлтийн ажил амжилттай боллоо.
Тус хиймэл дагуул нь эх дэлхийн хөдөлгөөнгүй тойрог зам дахь Хятадын анхны цаг агаарын үүрэгтэй хиймэл дагуул юм. Гол нь Хятад улсад цаг агаарын анализ, урьдчилсан мэдээ, байгаль орчин болон гамшгийн хяналт зэрэг салбарт ашиглана.