CRI Монгол радио

Хүн байгалийн жам ёсонд дасан зохицох ганцхан сонголттой

Нийтэлсэн

Зургадугаар сарын таванд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна. Энэ оны эл өдрөөр БНХАУ “Эх дэлхийгээ хайрлаж, хүн байгалийн зохицлыг эрхэмлэе” сэдвийн хүрээнд тэмдэглэлт арга хэмжээнүүд зохион байгуулж, биологийн олон янз байдлыг хамгаалах үзэл ухамсрыг дээшлүүлж, байгалиа хүндлэх үзэл баримтлалыг бэхжүүлж, хүн байгалийн зохицлоор сайн сайхан амьдралыг цогцоолохын төлөө хичээхийг олон нийтдээ хандан уриалж байна.

Оршин амьдарч буй цэнхэр гараг маань та бидэнд оршин амьдрах, өөрчлөгдөн хөгжихөд шаардах бүх нөхцөлийг бүрдүүлэн өгч байдаг юм. Цэвэр агаар, ус, үржил шимтэй хөрс, олон төрлийн тэжээл хүнс…гээд бүх юмны эх үүсвэр нь байгаль дэлхий гэх “саалийн үнээ” байдаг бөгөөд цаг уурын өөрчлөлтөд “чадлаараа зохицож”, хүлэмжийн хийг шингээж, хур тунадасны давтамж хэмжээг тогтмолжуулахад эрүүл байгаль орлож болшгүй чухал үүрэг гүйцэтгэгдэг.

Байгаль дэлхийтэйгээ харьцах бол хүн төрөлхтний нийгмийн хамгийн үндсэн харилцаа болно. Экологи, хүрээлэн буй орчин бол хүн төрөлхтний оршин амьдрах, хөгжиж хувьсах үндэс бөгөөд түүний өөрчлөлт нь соёл иргэншилд шууд нөлөөлдөг. Тиймдээ ч Экологи бол амьжиргаатай шууд холбоотой нийгмийн чухал асуудал байж, түүнийг хамгаалж сайжруулахыг улс орнууд иргэд, олон нийтдээ хандан уриалж шаардсаар байгаа юм. “Бид ард түмнийхээ хүссэнийг биелүүлж, тэднийгээ сайн сайхан байгаль орчинд аз жаргалтай амьдруулахаар зүтгэх болно” гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлж, экологийг машид чухалчлан үзэж, хүн байгалийн зохицлыг улс орны хөгжлийн үндсэн үзэл баримтлалын түвшинд гаргасан юм.

Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс нааш Хятад улсын эдийн засаг түргэн хөгжиж, асар том амжилт олсон. Гэвч энэ явцад байгаль орчинд учруулсан хохирол ч их байсан. Зарим газар нутаг “эдийн засгийн байгуулалтаар гол болгох” гэсэн үзэл баримтлалыг дэндүү нэг талыг барьсан үзэл болгож, бүр зарим нь “урьдаар бохируулж, дараа нь засах”, “экологийн орчныг хохироож эдийн засгийн өсөлтийг биелүүлэх” хөгжлийн гаж үзэл баримтлал хэрэгжүүлсэн байдаг. “Ийм хөгжлийн үзэл баримтлал, хэлбэр загвар маш хортой, эцсийн эцэст олз нь гарзанд хүрэхгүй” гэж Ши Жиньпин анхааруулж, “инновац, зохицол, ногоон, нээлттэй, хүртээмжтэй” хөгжлийн үзэл баримтлалын дагуу шинжлэх ухаанчаар хөгжихийг үүрэгдсэн юм.

Хятад улс ойжуулалт, эрчим хүч хэмнэх зэрэг арга замаар үйлдвэрлэл амьдралын явцад бий болсон нүүрстөрөгчийн давхар ислийг шингээн багасгахыг хичээж, нүүрстөрөгчийн төвийг сахих үзэл баримтлалыг хэрэгжүүлж байна. Ялангуяа 21-р зуунд орсноор Хятад улсын ойжуулалтын талбай түргэн нэмэгдэж, дэлхийн нийт ойжуулалтын талбайын 25 хувийг эзэлж, Орос, Америк, Австрали зэрэг орны ойжуулалтын талбайгаас их болсон байна. Өдөр тутмын амьдралдаа ч хүмүүс унадаг дугуй, нийтийн автобусаар зорчих нь олширч, амьдралын арга хэлбэрээ идэвхтэй өөрчилж байна. Хүмүүс өөрийн хийж чадах бүхнээрээ хүн байгалийн зохицолд ашигтай байхад хүч нэмэрлэж, нүүрстөрөгчийн төвийг сахих үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсаар байна.

Хүн төрөлхтнийг өлгийдөн өсгөж, бүр хөгжүүлж буй эх дэлхий, цэнхэр гаригтайгаа зөв харьцаж, түүнийгээ аль ч үеэс илүү дээдлэн нандигнах эрхэм бөгөөд тулгам үүрэг мөрөн дээр дараастай гэдгийг хүн бүр ухамсарлах цаг болсон. Тэгээд ч та бидний өмнө “байгаль дэлхийн жам ёсонд дасан зохицох” гэх ганцхан сонголттойг мартуузай…

Exit mobile version