CRI Монгол радио

Шинэ коронавирусийн эх үүсвэрийг улс төржүүлэх ёсгүй

Нийтэлсэн

Америк тагнуулын байгууллагаар вирусийн эх үүсвэрийг шалгуулах гэж буй нь улс төрийн зорилтод хүрэхийг тулд вирусийн эх үүсвэрийг шалгах асуудлаарх олон улсын хамтын ажиллагааг санаатайгаар харшлах гэж байгаа явдал юм. Энэ бол шинжлэх ухааны эсрэг улс төрийн арга башир тулд хор хохирол ихтэй үйлдэл юм. Харин ч энэ үйлдлээс хариуцлага нэхэмжлэх ёстой гэжээ.

Сүүлийн үе Америкийн засгийн газар шинэ коронавирусийн эх үүсвэрийг шалгах тухай мэдэгдэл гэгчийг нийтэлсэн юм. Гурван зуун гаруй англи үгээр бүтсэн уг мэдэгдэлд, тагнуулын байгууллагын нэр зургаан удаа дурдагдаж, харин шинжлэх ухаан гэх үг нэг ч удаа дурдагдаагүй. Шинэ коронавирусийн эх үүсвэрийн тухай хамгийн сүүлийн үеийн тайлан бэлтгэхийг тагнуулын байгууллагад үүрэг болгосон, хамгийн их хүчин чармайлтаар мэдээлэл цуглуулж задлан шинжлэхийг шаардсан зэрэг үг өгүүлбэрээс бид Америкийн тал шинэ коронавирусийн эх үүсвэрийн асуудлыг тагнуулын төв газраар зохиолгох гэж буй гэдэг дүгнэлтэд хүрч байна гэжээ.

Шинэ коронавиурус лабораториос алдагдсан гэдэг дүгнэлтийг ДЭМБ болон олон улсын шинжлэх ухааны салбарынхан үгүйсгэсэн нь Америкийн зарим улс төрчдийн дургүйцлийг хүргэсэн тул тэд хүсэл найдвараа тагнуулын байгууллагад тавьж, улс төрийн аргаар шинжлэх ухааны асуудлыг тайлбарлаж, Хятадыг харлуулах гэж оролдож байгаа юм. Тэд мэргэжлийн бус, ил тод бус тагнуулын мэдээнд итгэхээс бус нэр хүндтэй эрдэмтдийн гаргасан шинжлэх ухаанч дүгнэлтэд итгэх дургүй байна. Энэ нь шинжлэх ухааны эсрэг гаж үйлдэл мөн.

Exit mobile version