CRI Монгол радио

Токиогийн олимпын хаалтын ёслолын цайллагыг цуцалжээ

Нийтэлсэн

Тухайн орон нутгийн цагаар 6-р сарын 4-нд Японы Киодо мэдээллийн агентлагийн мэдээслнээр, Токиогийн олимпын наадмын 8-р сарын 8-ны хаалтын ёслолын мөн өдөр зохиохоор төлөвлөөд байсан цайллагыг нэгэнтээ цуцлахаар шийджээ. Уг цайллагыг Японы ерөнхий сайд Суга Ёшихиде даргалахаар товлосон байсан юм.

Киодо мэдээллийн агентлагийн мэдээлснээр, КОВИД-19 халдварын нөлөөнөөс шалтгаалан Японы засгийн газар олимптой хамаатай холбогдох хүмүүсийн үйл ажиллагааг хасагдуулж байна. Ийм нөхцөл байдалд Суга Ёшихидегийн засгийн газар олимпын наадмын хаалтын ёслолын цайллагыг цуцлах шийдвэр гаргав гэжээ. Үүнээс гадна нээлтийн ёслолоос өмнө Токиогийн үндэсний театрт зохиохоор товлоод байсан ОУОХ-ны томоохон ёслолын арга хэмжээг ч цуцалжээ.

Францын мэдээлэх агентлагийн 4-нд мэдээлснээр, иргэдийн санал асуулгын нэгэн тайлангаас үзвэл санал асуулгад оролцсон Япончуудын 80% хувь нь энэ онд олимпын наадам зохиохыг эсэргүүцсэн байна. Японы олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 1988 оны олимпын жүдогийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Каори Ямагучи 4-нд хэлэхдээ, Япон улс олимпын наадмыг зохион байгуулах асуудал дээр мухардмал байдалд орж байна. Олимпын наадам зохион байгуулахын утга учир алдагдсан, гэтэл Япон улс нэгэнтээ зогсохын аргагүй мухардмал байдалд оров. Зохион байгуулсан ч, эс зохион байгуулсан ч бүр ноцтой нөхцөл байдалд нүүрлэж байна гэжээ.

Exit mobile version