CRI Монгол радио
Үнэн худал нь мэдэгдэхээ больжээ
Саяхан Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци тус орны ерөнхий сайд Моррисонд ашиггүй буюу сөрөг мэдээлэл бэлдэж, нэг дэх өдөр цацахаар төлөвлөж байсан ч тус корпорацын өндөр албан тушаалтнуудын шийдвэрээр нэвтрүүлэхийг хориглосон аж. Үүнийг нь тус орны бусад хэвлэлүүд анхаарсан бөгөөд нэвтрүүлгийг хориглосон тухай хүмүүсийг цочирдуулсан учир шалтгааныг “ухаж гаргажээ”.
Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацын энэхүү нэвтрүүлэгт тус орны ерөнхий сайд Моррисон болон өрнөдийн ертөнцөд маш их маргаан дагуулдаг улс төрийн хуйвалдааны онолын бүлэг “Нэрээ нууцалсан Q” хоорондын харилцаа холбоог ярьжээ. Нээлттэй мэдээллээс харахад, “Нэрээ нууцалсан Q” бол өрнөдийн консерватизм, популизмтай улс төрийн хуйвалдааны онолын бүлэг юм. Америкт үүсэж байгуулагдсан энэ бүлэглэл нь урт хугацааны туршид “Америк болон өрнөдийн орнуудын засгийн газрууд Клинтон, Сорос нарын дэмжлэгтэй “педофил” гэмт бүлэглэлийн хяналтад байдаг” хэмээн сурталчилсаар ирсэн бөгөөд КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа “КОВИД-19 бол Билл Гейтс болон Хятадууд хамтран бүтээсэн” ч гэх зэрэг сонин хачин мэдээлэл цацсаар ирсэн юм.
Тэгвэл Моррисон нь энэхүү байгууллагатай ямар харилцаа холбоотой вэ гэвэл яах аргагүй түүний нэг ойр дотнын хүнийг нь дурдах шаардлагатай юм байна. Австралийн хэвлэлүүдийн 2019 онд мэдээлж байснаар бол “Нэрээ нууцалсан Q” бүлэглэлийн Австрали дахь нэг удирдагч нь Моррисоны гэр бүлтэй маш нягт дотнын харилцаа холбоо байж, түүний эхнэр нь бүр ч Морисоны засгийн газарт алба хашин, гэргийтэй нь сайн найз юм байна. Энэ нь мөн ч Моррисон байнга сонин хачин үг яриа тарааж, онцгойлон Хятад улсын талаар сөрөг мэдээлэл идэвхтэй цацдагийнх нь гол учир шалтгаан болох тухай тус орны хэвлэлүүд таамаглажээ.