CRI Монгол радио
Дахиж шалгахыг шаардав
Орон нутгийн цагаар зургадугаар сарын нэгэнд Ройтерс агентлагийн мэдээлснээр, Италийн Милан хотын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс 2019 онд цуглуулсан шинэ төрлийн коронавирусын эсрэг биет агуулсан цусны дээжийг Нидерландын Роттердамын Их Сургуульд хүргэн шинжилгээнд хамруулахыг ДЭМБ-аас шаарджээ.
Тухайн нутгийн цагаар зургадугаар сарын дөрвөнд дээрх мэдээлэл үнэн болохыг Италийн Милан хотын Хавдар судлалын үндэсний хүрээлэн нотолжээ. Тус хүрээлэнгийн хэвлэл мэдээллийн албаны хүний хэлэхээр, одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй, гэвч ойрын өдрүүдэд энэ талаар сонсгол мэдээ нийтлэх болно гэжээ.
Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Миланы Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачид “Journal of Oncology” сэтгүүлд судалгааны үр дүнгээ нийтэлж, 2019 оны есдүгээр сард цуглуулсан оршин суугчдын цусны дээжээс шинэ төрлийн коронавирусын эсрэг биет илэрсэн хэмээн мэдэгдсэн нь тус вирус Итали улсад бүр аль эрт 2019 оны зун нэгэнт дэлгэрсэн байж болзошгүйг харуулж байна.