CRI Монгол радио
Дэлхийн байгаль орчны өдрийн арга хэмжээнд баярын захидал илгээв
Зургадугаар сарын таванд Хятад улсын дарга Ши Жиньпин Пакистаны Исламабад хотод зохиогдсон Дэлхийн байгаль орчны өдрийн сэдэвт арга хэмжээнд баярын захидал илгээжээ.
Ши Жиньпин, энэ жил бол НҮБ-ын экосистемийг сэргээх арван жилийн төлөвлөгөөний эхний жил тохиож байгаа бөгөөд Пакистан улс “экосистемийг сэргээх” гэсэн уриан дор дэлхийн байгаль орчны өдрийн сэдэвт арга хэмжээ зохион байгуулж байгаа нь маш чухал ач холбогдолтой.
Дэлхий бөмбөрцөг бол хүн төрөлхтний хамтын гэр орон мөн. Экологийн хөгжил цэцэглэлт нь соёл иргэншлийн хөгжил цэцэглэлтэд хүргэдэг. Хүн төрөлхтөн байгалиа хүндэтгэж, байгальтайгаа зохицож, байгалиа хамгаалж, хүн байгаль зохицолтой зэрэгцэн орших шинэ хэв маягийг бий болгохыг дэмжих ёстой. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилт, цаг агаарын эрс тэс уур амьсгал зэрэг нь хүний оршин тогтнох, хөгжихөд хүнд сорилт учруулж байна. Дэлхий улс түмэн бол нэг хөлөг онгоцонд суусан хувь заяаны хамтын цогц бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг урьд өмнө байгаагүй итгэл зориг, үйл ажиллагаагаар шударга, зүй зохистой, хамтран ажиллаж хамтдаа ашиг хүртсэн дэлхийн байгаль орчны засаглалын тогтолцоог бий болгож, тогтвортой хөгжлийг дэмжих ёстой. Хятадын соёл иргэншилд хүн байгалийн нэгдлийг эрхэмлэж ирсэн юм. Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг Хятадын онцлогтой социализмын ерөнхий төлөвлөлтөд оруулсан. Хятад улс дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад оролцогч, хувь нэмэр оруулагч, хөтлөн дайчлагчийн хувьд олон талт үзлийг мөрдөж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо, хуульд суурилсан олон улсын дэглэмийг хамгаалж, хүрээлэн буй орчны глобал засаглалын түвшинг дээшлүүлэхийг зорьж ажиллаж байна. Хятад улс энэ жил биологийн олон янз байдлын конвенцод оролцогч талуудын 15-р бага хурлыг зохион байгуулах бөгөөд талуудтай экологийг хамгаалах төлөвлөгөөний талаар ярилцаж, дэлхийн байгаль орчны засаглалд шинэ эрч хүч нэмж, хүн байгалийн нэгдмэл цогцыг бий болгож, цэвэр, үзэсгэлэнтэй цэнхэр гараг дэлхийг хамтаар цогцоолон байгуулахын тулд хичээн ажиллах болно.
Жил болгоны зургадугаар сарын тавны өдрийг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэхээр НҮБ-аас 1972 онд тогтоосон бөгөөд, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс жил бүр Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэх нэг гишүүн орныг сонгодог. Энэхүү журмын дагуу энэ жил Пакистан улс “Экосистемийн нөхөн сэргээлт” уриан дор дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэж байгаа юм.