CRI Монгол радио

3-аас дээш насныхан вакцинжуулалтад хамрагдахыг зөвшөөрөв

Нийтэлсэн

6-р сарын 6-нд Төрийн Зөвлөлийн Урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан механизмын вакцины судалгаа, боловсруулалтын баг хариуцсан холбогдох албаны хүн Төв радио телевизийн сурвалжлагчтай хийсэн онцгой ярилцлагадаа, Хятад улс коронавирусийн вакцинжуулалтын яаралтай хэрэглэх насны хязгаарыг 3-аас дээш насныханд өргөжүүлэхийг батлан зөвшөөрөв. Хятад улсын коронавирусийн вакцины хэрэглэгчид 18-аас дээш насны хүн амыг хамарсан бөгөөд 100-аас дээш настай хүмүүс хамрагдсан байна гэжээ.

Одоогийн байдлаар шинжээчид 3-аас 17 насныханд вакцин хийлгэх аюулгүй байдал, үр нөлөөг судлан үнэлж байна, улсын холбогдох газруудаар батлуулсны дараа энэ бүлэг хүмүүс халдвараас урьдчилан сэргийлэх, хянах хэрэгцээний дагуу вакцинжуулалт хийх бөгөөд өндөр насны бүлгээс бага насны бүлэгт вакцинжуулалтыг алхам дараатай хийх болно.

Exit mobile version