CRI Монгол радио

Пэн Лиюань ДЭМБ-ын видео хуралд оролцов

Нийтэлсэн

7-нд, Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ДЭМБ-ын Сүрьеэ болон ДОХ-ын эсрэг сайн санааны элч Пэн Лиюань урилгаар ДЭМБ-ын зохиосон “ДОХ-ын халдвар авагсад сүрьеэгийн улмаас нас баралтыг зогсоох” гэсэн видео хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож үг хэлэв.

Тэрээр хэлэхдээ, ойрын жилүүдэд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтаар дэлхийн ДОХ-ын болон Сүрьеэ өвчнөөс урьдчилсан сэргийлэх ажил амжилттай үр дүнд хүрээд байна. Хятад улс ДОХ-ын болон Сүрьеэ өвчнөөс сэргийлэх байгууллагуудын хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлж, ДОХ-ын тархалтыг хатуу хянаж байна. Сүүлийн 20 жилд сүрьеэгийн өвчлөл 40 гаруй хувиар буурч, нас баралтын түвшин 70 гаруй хувиар буурсан юм. Эдгээр амжилтууд нь Хятадын засгийн газрын асар их анхаарал халамж, эмнэлгийн ажилтнуудын цуцалтгүй хүчин чармайлт, сайн дурынхны хичээл зүтгэлээс салж чадахгүй юм гэжээ.

Пэн Лиюань хэлэхдээ, халдварт өвчин бол хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамтын сорилт бөгөөд ДОХ, серьеэгийн заналхийллийг арилгах нь бидний хамтын хүсэл мөрөөдөл юм. Өнөөдөр Ковид-19 цар тахал дэлхий нийтийг хамарч, ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхэд хатуу сорилт учруулж байгаа болохоор бид хамтдаа хүчин зүтгэж, нэгэн зүгт урагшлах ёстой. Дэлхийн улс орнууд, олон салбарынхан гар нийлж, идэвхтэй арга хэмжээ авч, ДОХ, сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрчлэх ажлыг бэхжүүлж, хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө ажиллаж, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцыг байгуулахын төлөө хамтран хүчин зүтгэхийг миний бие уриалж байна гэжээ.

Exit mobile version