CRI Монгол радио

Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 221 тэрбум 800 сая ам.долларт хүрчээ

Нийтэлсэн

Хятадын Үндэсний гадаад валютын хяналт удирдлагын газрын 7-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны 5-р сарын сүүлчийн байдлаар, Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 221 тэрбум 800 сая ам.долларт хүрч, 4-р сарын сүүлээс 23 тэрбум 600 сая ам.доллар буюу 0.74% -иар өссөн байна. Хятадын Үндэсний гадаад валютын хяналт удирдлагын газрын орлогч дарга Ван Чунь-Ин хэлэхдээ, 5-р сард Хятадын гадаад валютын зах тогтвортой ажиллаж, зах зээлийн нийт гүйлгээ эмх цэгцтэй хэвээр байна гэжээ.

Ван Чуньин хэлэхдээ, Хятадын эдийн засаг бүхэлдээ энэ онд тогтвортой сэргэж, хөгжлийн эрч хүч нэмэгдсээр байгаа бөгөөд энэ нь гадаад валютын нөөцийн үндсэн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

Exit mobile version