Энтертайнмент
ОСКАР: “PARASITE” кино ДӨРВӨН төрөлд ялагч боллоо
Өмнөд Солонгосын “Шимэгч” киноны уран бүтээлчид “Оскар”-ын наадмаас хамгийн шилдэг буюу “Шилдэг кино” шагналыг хүртлээ. Ийнхүү тус кино “Академи Авардс”-аас дөрвөн шагнал хүртсэн Оскарын түүхэнд “Шилдэг кино”-оор тодорсон анхны гадаад кино боллоо.
ШИЛДЭГ ЭХ ЗОХИОЛ
Өмнөд Солонгосын найруулагч Пон Жуны “Шимэгч” уран сайхны киноны уран бүтээлчид тус наадмын
“Шилдэг кино”, “Шилдэг эх зохиол” шагналын төрөлд ялалт байгуулаад байна.
- “Marriage Story”
- “Once Upon a Time in Hollywood”
- “Parasite”-Ялагч
- “Knives Out”
- “1917”
ШИЛДЭГ НАЙРУУЛАГЧ
БНСУ-ын уран бүтээлчдийн туурвисан “Parasite” уран сайхны кино Оскарын наадмаас гурав дахь шагналаа хүртэж тус киноны найруулагч
Бун Жун У шилдэг найруулагчаар тодорлоо.
- Мартин Скорсезе- “The Irishman”
- Квентин Тарантино- “Once Upon a Time in Hollywood”
- Бун Жун У- “Parasite”-Ялагч
- Сэм Мендес- “1917”
- Тодд Филлипс- “Joker”
ШИЛДЭГ ГАДААД КИНО
- Солонгос- “Parasite”-Ялагч
- Испани- “Pain and Glory”
- Франц- “Les Misérables”
- Хойд Македони- “Honeyland”
- Польш- “Corpus Christi”
Х.Дэлгэрэх
Эх сурвалж: CNBC