Дэлхий

Владимир Путин: Ковидыг ялсан гэж ярихад эрт байна

Нийтэлсэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусийг ялсан гэж ярихад эрт байна гэж мэдэгджээ. “Гэхдээ цар тахлаас ямар хичээл сурахаа бодох хэрэгтэй” хэмээн Путин “Примаковские чтения” форумд оролцсон залууст илгээсэн үгэндээ онцолсон байна.

Путины илгээлтийг түүний туслах Юрий Ушаков уншиж танилцуулжээ.

Цар тахлаас суралцаж, цаашид ийм зовлонтой нүүр тулгарахад юу хийхээ мэддэг болохын чухлыг ОХУ-ын Ерөнхийлөгч хүмүүст хэлэхийг зорьжээ.

Владимир Путин ард түмэндээ хандан ковидын эсрэг вакцинд хамрагдахыг уриалсан билээ.

ОХУ-д хоногт 9297 хүн ковидоор өвчилсөн нь батлагдсан бол 326 хүн нас баржээ. Орост нийт халдварын тоо 5.08 сая болж, нийт 122 мянган хүн ковидын улмаас эндээд байна.

Exit mobile version