Улс төр

Сурталчилгааны үеэр сонгуулийн хууль зөрчсөн 41 зөрчил бүртгэгджээ

Нийтэлсэн

Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийсэн.Энэ үэр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир сонгуулийн сурталчилгааны үеэр гарсан зөрчлүүдийн талаар мэдээлсэн юм.

Тэрбээр “Сонгуулийн хуудас хүргүүлэх, санал авах байрны хамгаалалтад 9535 цагдаагийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Мөн энэ хугацаанд сонгуулийн хууль зөрчсөн гэмт хэрэг зөрчлийн 41 мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.Тодруулбал, сонгуулийн сурталчилгааны үеэр илт худал мэдээлэл тараах, хуурамч бичиг баримт үйлдэх, хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан, нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан зэрэг нийт 41 гомдол мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс 19-ийг нь шийдвэрлэсэн. Үлдсэн 22 зөрчлийг шалгаж байна” гэв.

 

Эх сурвалж:www.polit.mn

Exit mobile version