Бидэнтэй нэгд

Эдийн засаг

2021, 2022 он хүн бүрийн хувьд ХҮНДХЭН ЖИЛ болно

Нийтэлсэн

Хэдийгээр коронавирус дэгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч Европ тив цар тахалд нэрвэгдсэн хэвээр байгаа бөгөөд олон  мянган бизнес эрхлэгч тэсэж үлдэхээр тэмцэж байна.

Европын орны Засгийн газрууд хүндхэн сорилттой тулгарч, дэлхийн эдийн засаг их хямралаас хойших  хамгийн өндөр хувиар агшаад байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд зарим газарт хөл хориог чангатгасан нь ажилчид, бизнес эрхлэгчдэд улам хүнд тусаж байгаа юм.

Европын холбооны эдийн засаг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд огцом буурч, Герман, Франц зэрэг улсын эдийн засаг  уналтад ороод байна. Их Британийн ДНБ өнгөрсөн оны сүүлийн гурван сард мөн буурчээ.

Европын холбооны орнуудын  ажилгүйдлийн түвшин өнгөрсөн арванхоёрдугаар сард 7.5 хувьд хүрч өссөн байна. Энэ нь 16 сая хүн ажилгүй болсон гэсэн үг юм.

Нэгдсэн Вант Улсад ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүсч буй хүмүүсийн тоо гурваас арванхоёрдугаар сарын хооронд 2.6 сая болж хоёр дахин нэмэгдсэн талаар тус улсын  Үндэсний статистикийн газраас мэдээлжээ. АНУ-ын ажилгүйдлийн түвшин ирэх 10 жилийн хугацаанд цар тахлын өмнөх хэмжээнд хүрч чадахгүй хэмээн Вашингтоны нам бус Засгийн газрын бүлэг болох Конгрессийн төсвийн алба мэдэгджээ.

Түүнчлэн дэлхийн хамгийн ядуу буурай 47 улсад  цар тахлын улмаас хүнсний хомсдол үүсэж, өлсгөлөн нүүрлэхээр байгаа аж. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч АНУ-ыд гурван хүн тутмын нэг нь өлсгөлөнд нэрвэгдэхээр байгаа юм байна. Цар тахлын улмаас өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа тул дэлхийн улс орнууд өргөн хэрэглээний барааг хүн амд тэгш хуваарилах шаардлагатай гэж НҮБ-аас зөвлөөд буй. Түүнээс гадна вакцин нийлүүлэх тал дээр хөгжингүй орнууд ядуу буурай орнуудад манлайлал үзүүлэн вакцины тэгш хуваарилалтыг хангах ёстой гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдээд буй.

Ерөнхийдөө энэ 2021 болон 2022 он  хүн бүрийн хувьд хүндхэн жил болж өнгөрөхийг судлаачид анхааруулжээ. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаанаас харахад, цар тахал 108 сая ажилтан ядуурах шалтгаан болсон байна. Энэ нь хөл хорионы улмаас ажлын цаг эрс багасч, чанартай ажлын байрууд үгүй болсонтой холбоотой гэж НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллага мэдэгджээ.

Хөдөлмөрийн байгууллагын хийсэн судалгаагаар 2019 онтой харьцуулахад дэлхий даяар 108 сая ажилтан ядуу эсвэл нэн ядуу гэсэн ангилалд багтах болсон бөгөөд өөрөөр хэлбэл эдгээр ажилтны гэр бүлүүдийн нэг гишүүн өдөрт 3.2 ам.доллароос бага мөнгөөр амь зуух болсон байна. Өнгөрсөн онд залуусын хөдөлмөр эрхлэлт хамгийн ихээр буурсан байна. Тодруулбал, 2020 онд 8.7 хувиар буурсан нь хижээл насныхны хөдөлмөр эрхлэлтийн бууралтаас хоёр дахин их байна. Өнгөрсөн онд хижээл насны ажилтнуудын хөдөлмөр эрхлэлт 3.7 хувиар буурчээ.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын онцолсноор, цар тахлаас үүдэлтэй хөдөлмөрийн зах зээлийн хямрал дуусах болоогүй гэнэ. Цар тахлын ерөнхий нөхцөл байдал дордохгүй тохиолдолд  2022 оны хоёрдугаар хагасаас дэлхий даяарх хөдөлмөр эрхлэлт хурдацтай сэргэх аж. Гэхдээ вакцины тэгш хүртээмжгүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэлт сэргэх байдал жигд явагдахгүй аж. Учир нь, нийт вакцины 75 гаруй хувийг ердөө 10 орон эзэмшиж, бусад орон вакцингүйн улмаас эдийн засгаа сэргээх боломжгүй байгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллага анхааруулжээ. Ингэснээр 2022 онд дэлхий даяар 205 сая хүн ажилгүй болох гэнэ. 2019 онд энэ тоо 187 сая байжээ. Ажил эрхлэлт 2023 оноос нааш тахлын өмнөх үедээ очихгүй гэж судлаачид анхааруулжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Дэлхий1 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр1 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм1 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент1 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент1 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч1 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий1 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм1 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм1 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий2 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий2 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент2 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Роналдо фанатад “бариулж”, Ямаль “Алтан бөмбөг”-ийн тухай ам нээв

Ерөнхийлөгч2 өдөр өмнө

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн