Улс төр
Шадар сайд С.Амарсайхан саналаа өглөө
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминМонгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байгаа бөгөөд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байна
Сонгуулийн Налайх дүүргийн 3 дугаар хороо 1 дүгээр хэсэгт Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан гэр бүлийн хамт ирж саналаа өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Сонголт бүрийн цаана иргэн болгоны эрх ашиг, айл өрх бүрийн ажил амьдралтай холбоотой амин чухал асуудлууд оршиж байдаг учраас ирэх 6 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хэнийг сонгож ажиллуулах вэ гэдэг чухал хариуцлагатай цагийн өмнө монголчууд бид ирээд байна. Цар тахлын онцгой үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахьж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэд, сонгогчиддоо уриалж байна” хэмээлээ.
Налайх дүүргийн хэмжээнд 13.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 25 хувьтай байна.