Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Доной: Мөрдөгч хүний эрх, хувийн нууцад халдсан ажиллагаа явуулахдаа прокуророос зөвшөөрөл авах ёстой

Нийтэлсэн

Прокурорын зөвшөөрлөөр хийгддэг мөрдөн шалгах ажиллагааны талаар УЕПГ-ын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Донойтой ярилцлаа.

 

-Прокурорын зөвшөөрлөөр хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа гэж юуг ойлгох вэ? Мөрдөгч ямар ажиллагаа явуулахдаа прокуророос зөвшөөрөл авах ёстой  вэ?

-2015 онд баталж, 2017 оны долддугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд  мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлох баримтыг ямар арга хэлбэрээр цуглуулж, бэхжүүлэх талаар тодорхой тусгаж, хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулах болон мөрдөгчөөс бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа гэж зааглан ялгаж өгсөн гэж ойлгож болно. Мөрдөгч ямар ажиллагааг прокурорын зөвшөөрлөөр явуулахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан байдаг. Тухайлбал, нэгжлэг хийх, эд зүйл, баримт бичиг хураан авах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, харилцаа холбооны сүлжээний хэрэглэгч, эзэмшигч хэн болох мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулан авах, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах, оршуулсан  цогцосыг гарган шинжлэх зэрэг хүний эрх, хувь хүний нууцад халдсан ажиллагааг явуулахдаа прокуророос зөвшөөрөл авах ёстой.

Өмнө нь хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөгч дээрх ажиллагаануудыг явуулахдаа өөрөө шууд хийх боломжтой байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар дээрх ажиллагааг явуулахын тулд прокурорт санал гаргаж зөвшөөрөл авдаг болсон. Саналдаа тухайн ажиллагааг явуулах зорилго, үндэслэлээ заавал тусгана. Хэрэв мөрдөгч үндэслэлгүй санал гаргасан байвал прокурор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэдэг. Энэ бол хүний эрх зөрчигдөхөөс хамгаалсан маш том зохицуулалт. Харин мөрдөгч хүний бие, эд зүйл, баримт бичиг, орон байр, агуулах сав, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, хэрэг гарсан газарт үзлэг хийх, мэдүүлэг авах, туршилт хийх, хэргийн оролцогч нарыг нүүрэлдүүлэн байцаах, таньж олуулах, шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг хийхдээ прокуророос зөвшөөрөл авалгүйгээр явуулж болно.

-Прокурорын зөвшөөрлөөр явуулах ажиллагааг зөрчиж шууд явуулсан  тохиолдолд яах вэ?

-Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн яллагдагч  оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах зэрэг бодит эрсдэл аюул байгаа хойшлуулшгүй тохиолдолд мөрдөгч дээр дурьдсан ажиллагааг прокурорын зөвшөөрөлгүй явуулж болно. Гэхдээ уг ажиллагааг явуулахаас өмнө прокурорт мэдэгдэж, дууссаныхаа дараа 24 цагийн дотор хянуулдаг. Прокурор мөрдөгчөөс ирүүлсэн баримт материалтай танилцаж, хуулийн дагуу хийсэн эсэхийг нь хянаж тухайн ажиллагааг нь хүчинтэйд тооцох, эсвэл хүчингүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана. Энд нэг зүйл тодруулж хэлэхэд прокурор мөрдөгчөөс бие даан явуулдаг бусад мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьдагүй гэж ойлгож болохгүй. Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх ажиллагаанд  тасралтгүй хяналт тавьж ажилладаг.

-Хэрэв хойшлуулшгүй тохиолдол биш байхад мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүйгээр хэн нэгний гэр оронд орж нэгжлэг  хийн, эд зүйл хураан авсан тохиолдол гарвал яах вэ?

-Ийм тохиолдолд прокурорт гомдол гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хэрэгтэй. Прокурор уг ажиллагааг хүчингүй болгож, хураан авсан эд зүйлийг эзэмшигчид буцаан олгох арга хэмжээ авдаг. Мөрдөгч эрүүгийн хэргийг шалгах явцад хойшлуулшгүй нөхцөл байдал үүсээгүй л бол прокурорын зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэгжлэг хийх эрхгүй. Он гарснаас хойш мөрдөгчийн  прокурорын зөвшөөрөлгүй явуулсан хоёр мөрдөн шалгах ажиллагааг хүчингүй болгож, хэргийн  оролцогчдын зөрчигдсөн эрхийг сэргээсэн.

-Прокуророос ямар төрлийн зөвшөөрлийг түлхүү олгож байна вэ?

-Өнгөрсөн  онд прокурор мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай мөрдөгчийн 19544 саналыг хянаж зөвшөөрөл олгосон бол энэ оны эхний дөрвөн сард 4462 саналыг хянаж зөвшөөрөл олгосон. Мөн мөрдөгчийн саналыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тохиолдол 2020 онд 10, энэ онд  хоёр гарсан байна.

Прокурорын зөвшөөрлийн дийлэнх хувийг мэдээлэл, баримт бичиг гаргуулан авах зөвшөөрөл эзэлдэг. Тодруулбал, 2020 онд өгсөн нийт зөвшөөрлийн 57.5 хувь, 2021 оны эхний дөрвөн сард өгсөн зөвшөөрлийн  48.3 хувь нь энэ төрлийн зөвшөөрөл байна. Мөн эд зүйл хураан авах, нэгжлэг хийх, харилцаа холбооны холбогдох байгууллагаас мэдээлэл гаргуулах, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах зөвшөөрлийг их авдаг.

ЭХ СУРВАЛЖ “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин  2021.6.7 ДАВАА № 113, 114 (6590, 6591)

CGTN мэдээ14 цаг өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ1 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий3 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр3 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм3 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент3 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент3 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Дэлхий3 өдөр өмнө

Трамп Ши Жиньпинтэй утсаар ярьсан нь маш үр дүнтэй байсан тул Хятадад айлчилна гэв

Нийгэм3 өдөр өмнө

Зэвсэгт хүчний 337-р ангийг Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Нийгэм3 өдөр өмнө

Дүүжин замын тээврийн баганын ажил 30%-тай үргэлжилж байна

Дэлхий4 өдөр өмнө

Путин Трамптай утсаар ярихдаа Украины дроны халдлагын хариуг барих шаардлагатай гэжээ

Дэлхий4 өдөр өмнө

Трамп 12 улсын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглох захирамжид гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Нэг хуулийн нэг заалт нэг гишүүнд таалагдаагүйгээс болоод УИХ-аар хэлэлцэх боломжгүй байж болохгүй

Энтертайнмент4 өдөр өмнө

Мэнни Пакьяо 46 насандаа Дэлхийн аваргын бүсийг дахин зүүхийг хүсчээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн