Энтертайнмент

Урт наслахын нууц: Нас богиносгодог өдөр тутмын 5 зуршил

Нийтэлсэн

Одоо цагт дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндээ хадгалах арга зам олон болсон. Зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, эерэг сэтгэлгээ- урт наслахад нөлөөлөх хэдэн зүйлсийн нэг.

Орчин үеийн шинжлэх ухаан хөгшрөлтөд нөлөөлөх хүчин зүйлсийг нээж  илрүүлсээр байна. Эрдэмтдийн үзэж буйгаар өдөр тутмын зуршил хамгийн их нөлөөлдөг байна. Eat this, Not that сайтын мэдээлж буйгаар нас богиносгодог хэд хэдэн зүйл байдаг байна.

Удаан алхах

Урт наслахад хамгийн түрүүнд хөдөлгөөн нөлөөлдөг. Эрдэмтэд алхалт сайн гэдэгийг аль эрт нотолсон, гэхдээ алхах хэм их чухал гэдгийг хүн бүр мэддэггүй. Сиднейн их сургуулийн судалгаагаар хурдан алхах тусмаа сайн байдаг гэжээ.

“Хурдан алхаа гэдэг нь цагт 5-7 км, гэхдээ энэ нь тухайн хүний биеийн бэлэн байдлаас шалтгаална. Ийм хэмнэлээр алхахад уушиг илүү идэвхтэй ажиллан, илүү агаар шаарддаг байна” гэж судалгааны багийн ахлах профессор Эммануэль Стаматакис хэлжээ.

Нэг цаг зурагт үзэх

Удаан зурагт үзэх нь хортой гэдэгийг бүгд мэднэ. Гэхдээ нэг цаг л үзэхэд хүний наслалтад нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэдэхгүй. Английн спортын анагаах ухаан сэтгүүлд бичсэнээр нэг цаг зурагт үзнхэд 20 наснаас дээш насны хүний амьдралын хугацаа 22 минутаар багасаж байдаг байна.

Хумсаа мэрэх

Энэ тохиолдолд хумсны завсар янз бүрийн нян ордог байна. “Нян үржиж хумсны үрэвсэл, хурууны өндөгний үрэвсэл, бүр арьсны гүн давхрага руу орж зарим тохиолдолд сепсис болж болдог” гэж арьсны өвчин судлалын эмч Адам Фридман ярьжээ.

Нийгмийн амьдралыг үл тоох

Нийгмийн идэвхтэй, нийгмийн амьдралаас татгалзсан өндөр настнуудын дунд явуулсан 7 жилийн судалгааг PLOS Medicine нийтэлжээ. Үр дүнгээс үзэхэд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцогчдын амьдралын урт 50% илүү байжээ. Судлаачдын үзэж буйгаар найз нөхөд, гэр бүлтэйгээ ойрхон харилцаатай байх нь урт наслалтад сайнаар нөлөөлдөг гэжээ.

Хэт их бэлтгэл хийх

Зөв дасгал хөдөлгөөн залуу насыг уртасгадаг ч, бүх зүйлд хэмжээ хэрэгтэй. Хэт их ачаалалтай бэлтгэл хийх нь биеийг ядрааж, илүү сөрөг дагавартай байдаг. Энэ нь олон судалгаагаар нотлогдсон. Судалгаанаас харахад хэт их бэлтгэл хийх нь ходоод-гэдэсний синдром дагуулдаг, дархлаа унагадаг, нөхөн үржихүйн үйл ажиллагааны алдагдал, архаг сөрөг энергийн баланс, ясны сийрэгжилт зэрэгт хүргэдэг байна.

Эх сурвалж: www.profile.ru

Exit mobile version