Covid-19
ШУУД: Жирэмсэн эмэгтэйчүүдийг вакцинжуулах ажил өнөөдрөөс эхэлж байна
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.06.14, 11:00 цаг)
Өнөөдрөөс эхлээд нэн тэргүүнд жирэмсэн эмэгтэйчүүдийг ковид-19 халдварын эсрэг вакцинд хамруулах үйл ажиллагаа эхэлж байна. Жирэмсэн эмэгтэйчүүд маань хүндрэх эрсдэл өндөр байгаа учраас вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Хэрвээ та вакцинд хамрагдах хүсэлтэй байгаа бол moh.gov.mn гэсэн сайт руу ороод жирэмсний вакцинжуулалтын цаг авч, вакцинд хамрагдах боломжтой.
Улсын хэмжээнд 40 мянга орчим жирэмсэн эмэгтэй байгаа гэсэн судалгаа байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүдийг жирэмсний 14-36 хоногтойд вакцинын 1 болон 2 дугаар тун тариулах боломжтой.