Нийгэм

Вакцин бүрэн хийлгэсэн хүмүүс “энэтхэг” хувилбарын халдвараар нас баржээ

Нийтэлсэн

“Дельта” буюу Энэтхэг улсад анх илэрсэн коронавирусний хувилбараар халдварлаж, нас барсан Их Британийн 42 иргэний 12 нь “AstraZeneca” вакцинд бүрэн хамрагдсан байжээ.

Их Британийн “Telegraph” хэвлэлд мэдээлснээр, өнгөрсөн тавдугаар сараас эхлэн “Дельта” хувилбараар халдварлах тохиолдлын тоо огцом өсжээ. Сүүлийн долоо хоногт гэхэд таван мянга орчим хүн энэ хувилбараар халдварласан тухай Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн агентлаг мэдэгдсэн байна.

Тус агентлагийн мэдээллээр, “Дельта” омгоор халдварласны улмаас нас барсан 42 өвчтөний 12 нь буюу 29 орчим хувь нь вакцины хоёр тун хийлгэсэн байжээ. Ингэхдээ тус агентлаг “AstraZeneca” вакцин “энэтхэг” хувилбарын эсрэг эхний тунгийн дараа 33 хувь, хоёр дахь тунгийн дараа 81 хувийн үр дүнтэй гэж мэдэгдэж байгаа юм.

Гэсэн хэдий ч тус агентлаг “AstraZeneca” вакцин коронавирусний эл омгийн эсрэг хэр үр дүнтэй талаар мэдээлэл цуглуулахаар төлөвлөж байна.

Их Британийн Нийгмийн эрүүл мэндийн агентлаг өмнө нь тус улсад өдгөө бүртгэгдэж буй халдварын тохиолдлын 90 орчим хувь “Дельта” хувилбараар халдварлаж байгаа тухай мэдээлж байсан билээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд энэ омгоор халдварласан өвчтөний тоо 70 хувиар нэмэгджээ.

Exit mobile version