Энтертайнмент

Новак Жокович Францын шороон талбайд хоёр дахь удаа түрүүллээ

Нийтэлсэн

Талбайн теннисний дөрвөн их дуулгын нэг Францын нээлттэй тэмцээн буюу Roland Garros тавдугаар сарын 24-нд эхэлж өчигдөр дууслаа.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финалд Сербийн их аварга Новак Жокович Грекийн Стефанос Циципасыг ялснаар тус тэмцээнд хоёр дахь удаа түрүүллээ.

Н.Жокович өмнө 2016 онд Францын шороон талбайд түрүүлж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа их дуулгын 19 дэх түрүүгээ эндээс авлаа.

Хагас шигшээд шороон талбайд 13 удаа түрүүлж байсан Рафаэл Надалийг буулгаж авсан Н.Жокович финалд эхний хоёр сетэд ялагдсан ч гурван сет дараалан хожиж аваргалсан.

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чехийн Барбора Кречикова, ОХУ-ын Анастасиа Павлюченковаг гурван сетэд хожин аваргалсан байна.

Exit mobile version