Яам

Монгол Улс антрактид тивд судалгааны бааз байгуулахад БОАЖЯ-наас дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв

Нийтэлсэн

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн тэргүүлэх профессор, шинжлэх ухааны доктор, туйл судлаач Л.Дүгэржавыг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.

Туйл судлаач Л.Дүгэржав “Антрактид тивд Монгол Улс судалгааны бааз байгуулахад БОАЖЯ-наас санхүүгийн дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллаж байгаад талархаж байна. Анх 1959 онд 2059 он хүртэл Антарктидын олон улсын гэрээг үзэглэсэн учир тус тив 2059 он хүртэл хэн нэгний эзэмшил болохгүй. Одоогоор 54 орон судалгаа хийж байгаагаас 29 нь л судалгааны бааз байгуулсан. Манай улсын хувьд Ливингстон аралд судалгааны бааз байгуулж, геологийн зураглал хийн, цаг уурын автомат станц суурилуулж, зургаан хүн амьдрах орон сууц бариулж байна” хэмээлээ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд нэгдэж судалгааны бааз байгуулсан цөөн орны тоонд багтаж байгаад баяртай байна. Антракид тивд судалгааны бааз байгуулна гэдэг тус тивд өөрийн гэсэн газартай болж байна гэсэн үг. Тиймээс БОАЖЯ цаашид эрдэмтэд та бүхний хийж буй ажлыг дэмжиж ажиллана” гэв.

Антрактид тив нь дэлхийн хуурай газрын 10 хувийг эзэлдэг,  15 сая ам/км газар нутагтай. Дунджаар 2400 метр зузаан мөсөөр хучигдсан, дэлхийн цэвэр усны нөөцийн 80 орчим хувийг мөс хэлбэрээр хадгалдаг. Монгол Улс Антарктидын олон улсын гэрээнд 2015 нэгдсэнээр судалгаа хийх эрхтэй болсон юм.

Exit mobile version