CRI Монгол радио

Хамтдаа баяжих замаа хайж байна

Нийтэлсэн

Хятадын КН-ын төв хороо, Төрийн зөвлөл саяхан “Жэжян мужийн чансаатай хөгжлийг дэмжиж, хамтдаа баяжихын үлгэр жишээ бүсийг байгуулах тухай санал”-аа гаргажээ.

Хамтдаа баяжих нь социализмын үндсэн шаардлага бөгөөд ард түмний нийтлэг мөрөөдөл юм. Хятад улс сүүлийн жилүүдэд ядуурлаас бүрэн гарч, хамтдаа баяжих зорилтынхоо төлөө зүтгэсээр байгаа бөгөөд хөгжлийн шинэ шат үе нь хамтдаа баяжихын бат бөх суурийг тавьж өглөө.

Сууриа бат тавьсан нь Хятадын Зүүн өмнөд нутгийн Жэжян муж үлгэр жишээ бүс байгуулахын нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байна.
Хятадын ирэх таван жилийн төлөвлөгөө болон 2035 оны алсын харааны хөтөлбөрт хамтдаа баяжих үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж, Жэжяны чансаатай хөгжлийг дэмжин, хамтдаа баяжихын үлгэр жишээ бүс болгон бүтээн байгуулахаа тодорхойлсон юм. Хятад улс ийнхүү нэг талаар хөтөлбөрөө боловсруулж, нөгөө талаар үлгэр жишээ бүсээ бүтээн байгуулахыг онцолж байгаа юм байна.

Ерөнхий төлөвлөлт гаргахын зэрэгцээ нөхцөл боломж нэлээд бүрдсэн нутагт түрүүлээд үлгэр жишээ бүс байгуулах шугамаар ажиллаж байна. Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн хөгжлийн замналаас харахад “туршилт практик хийгээд байдаг” нь харин дүгнэсэн туршлага нь болж байгаа юм.
Хятад улс энэ удаа ерөнхий шаардлага, зарчмаа тодорхойлж, 2025 он, 2035 оны хөгжлийн зорилтыг тавьж, 6 талын 20 томоохон бодлого хэрэгжүүлэхээ мэдэгджээ.
Жэнжян мужийнхан болон анхан шатны ажилтнууд нь ажлын асар их ачааллаа түүхт үүрэг хариуцлагатайгаа хамт ухамсарлан, хэрэгжилтийн төслөө боловсруулж байгаа юм. Хүн ам ихтэй хөгжиж буй орны хувьд хамтдаа баяжих үлгэр жишээ бүс байгуулах ямар ч туршлага байхгүй, практик дунд л урагшлах замаа хайх явдал юм.

Жэжян мужийн хот хөдөө гэсэнгүй ерөнхийдөө нэлээд баян чинээлэг, хөгжил нь нэлээд тэнцвэртэй учраас энэ удаа жишиг болгохоор сонгосон нь учиртай юм. Гэхдээ хөгжлийн сул дорой тал ч оршиж байна. Хөгжлийн явцдаа Жэжян муж бусад нутагтай уялдаатай хөгжих үүрэг хариуцлагаа хүлээж, олон салбарт хамтран ажиллаж, бүх нутгийг хөгжил шинэчлэлийн хүчээр сэлбэх шаардлагатай.

“Жэжян мужийн чансаатай хөгжлийг дэмжиж, хамтдаа баяжихын үлгэр жишээ бүсийг байгуулах тухай санал”-ын төгсгөлийн хэсэгт “Хөх мөрний гурвалжин хойгийн хөгжлийг дэмжих удирдах багийн хүчинд түшиглэн, Үндэсний хөгжил шинэчлэлтийн хороо тусгай ажлын хэсэг байгуулж, тус саналд дурдсан үүргийг биелүүлэн, бодлогуудыг хэрэгжүүлнэ.” гэсэн юм. Энэ зааварчилгаас харахад зөвхөн Жэжянг биш, Жэжянаар хошууч болгож, бүх нутгаа баяжуулан чинээлэгжүүлэх замд хөтлөн дагуулах зорилготой болох нь тодорхой байна.

\Сарантуяа\

Exit mobile version