Нийгэм

Танхайрсан этгээдээс ТОГЛООМОН БУУ хураан, авчээ

Нийтэлсэн

Хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 13-ны өдөр согтуурсан иргэн автомашины арын тээшнээс буу гаргаж, гудамжинд гурван удаа буудсан гэх мэдээлэл цацагдсан.

Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хоолны газарт үйлчлүүлж байсан иргэд хоорондоо маргалдан, буу гаргаж, нэгнээ сүрдүүлсэн байдаг.

Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба 29 настай эрэгтэйг эрүүлжүүлж, хэргийн газраас үрлэн сумтай буу хураан авсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Сэжигтэн этгээдийн тухайд өмнө нь зөрчлийн хэрэгт удаа дараа холбогдож байсан гэх ба тэнсэн харгалзах ял шийтгэгдсэн этгээд байжээ.

Exit mobile version