Covid-19

Ш.Энхтөр:ДЭМБ-аас зөвлөж байгаа вакциныг хүүхдүүд тариулахад санаа зовох асуудалгүй

Нийтэлсэн

Хүүхдүүдийг коронавирусын халдварын эсрэг вакцинд хамруулах эсэх асуудлаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр “0-19 хүртэлх насны хүүхдүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгааныг судалж тогтооход найман бүлэг өвчин зонхилж байгаа. Нэгдүгээрт амьсгалын тогтолцооны өвчлөл буюу томуу, томуу төст өвчнүүд, уушгины хатгалгаа эрэмбэлэгдэж байна. Хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусын халдварын эсрэг вакцинд хамруулснаар намрын өвчлөл, таагүй нөхцөл байдлаас сэргийлэх боломжтой. Миний хувьд сайн дурын гэхээсээ илүү заавал хамруулах нь зүйтэй гэж бодож байна. Ингэснээр өвчлөл, эндэгдлээс сэргийлэх боломжтой. Вакцины нөөц хангалттай үед маш олон бүлгийн хүнийг дархлаажуулалтад хамруулахыг эрдэмтэд зөвлөж байна. Ер нь 5-6 жилийн давтамжтайгаар шинэ вирусын халдвар гарч байгаа зүй тогтол ажиглагдаж байгаа учраас үүнд тааруулсан хариу арга хэмжээний стратегийг боловсруулах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй орнуудад маш нарийн хяналт, олон удаагийн туршилтын үр дүнд бүтээгдсэн вакциныг дэлхий дахинд хэрэглэж байна. Тиймээс шинжлэх ухаанд итгээд хүүхдүүдээ вакцинд хамруулах нь зүйтэй. ДЭМБ-аас зөвлөж байгаа вакциныг тариулахад санаа зовох асуудал байхгүй. Маш олон халдварт өвчнөөс вакцинаар сэргийлж байгаатай адил гэж хүлээн аваарай”  гэв.

Exit mobile version