Энтертайнмент

Copa America: Аргентин нээлтийн тоглолтод Чилитэй тэнцлээ

Нийтэлсэн

Өмнөд Америк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Copa America” тэмцээн өнөөдөр эхэлсэн. 47 дахь удаагийн Copa America энэ жил Бразил улсад зургаадугаар сарын 13-наас долоодугаар сарын 10-ны хооронд үргэлжилнэ.

Тэмцээний B хэсгийн эхний тоглолт өнөөдөр 05:00 цагт эхэлж Аргентин Чилитэй 1-1 харьцаагаар тэнцлээ. Тоглолтын эхний гоолыг Лионел Месси 33 дахь минутад чөлөөт цохилтоос хийсэн бол хариу гоол 57 дахь минутад орсон нь Артуро Видалын амжилтгүй болсон торгуулийн цохилтыг Эдуардо Варгас гүйцээсэн явдал байв.

Тус хэсгийн хоёр дахь тоглолт Парагвай, Боливигийн шигшээгийн хооронд болж талбайн эзэн багийн хуваарь тоглосон Парагвай 10 хүнтэй болсон Боливиг 3-1 харьцаагаар хожлоо.

Тоглолтын дараах B хэсгийн хүснэгт:

  1. Парагвай – 3 оноо, 1 хожил, +2 гоол
  2. Аргентин – 1 оноо, 1 тэнцээ, 0 гоол
  3. Чили – 1 оноо, 1 тэнцээ, 0 гоол
  4. Уругвай – тоглоогүй
  5. Боливи – 0 оноо, 1 хожигдол, -2 гоол
Exit mobile version