Энтертайнмент

E хэсгийг Словак тэргүүлж Швед удаалж байна

Нийтэлсэн

EURO 2020-ийн E хэсгийн хоёр тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Хэсгийн эхний тоглолт 00:00 цагаас Польш, Словакийн хооронд болоход талбайн зочин багаар тоглосон Словак 2-1 харьцаагаар хожлоо.

Тоглолтын эхний гоол 18 дахь минутад орсон нь Польшийн хаалгач Войцех Щенснигийн авто гоол болон бичигдсэн. Хэдий гоол алдсан ч Польш хоёрдугаар үе дөнгөж эхлээд 46 дахь минутад 1-1 болгон тэнцүүлсэн нь Кароль Линеттигийн гоол байлаа.

Гэвч 62 дахь минутад Польшийн шигшээ багийн гол тоглогч Гжегож Криховяк улаан хуудас авч талбайгаас хөөгдсөнөөр баг нь арвуулаа тоглохоор болсон юм. Үүнээс 7 минутын дараа Милан Шкриняр Словакийн хожлын гоолыг хийсэн.

ИСПАНИ 0-0 ШВЕД

Шөнийн 03:00 цагаас Испанийн шигшээ баг Севиль хотын Ла Картуха цэнгэлдэх хүрээлэндээ Шведийг хүлээн авлаа.

Испаничууд тоглолтын эхнээс санаачилгыг гартаа авч, илүүтэй довтолж байсан ч гоол оруулж чадсангүй. Ингэснээр E хэсгийг таамаг эвдэж Словакийн шигшээ баг тэргүүлж эхэлсэн бол Испани, Шведийн шигшээ баг удаалж байна.

Өнөө шөнө 00:00 цагаас Унгар – Португал, үргэлжлүүлээд 03:00 цагаас Франц – Германы тоглолт биднийг хүлээж байна.

Exit mobile version