CRI Монгол радио

Ши Жиньпин ба түүний аав

Нийтэлсэн

 

Ши Жиньпин ааваараа маш их бахархдаг. Түүний аав Ши Жүншюнь бол ХКН-ын ахмад гишүүний төлөөлөл. Ши Жиньпин аавынхаа итгэл үнэмшлийн халааг аваад зогсохгүй амьдралын олон үнэт, эрхэм чанарыг ааваасаа өвлөсөн байдаг.

Тэрээр аавынхаа нөлөөнд “Ард түмнийхээ төлөө” гэх замыг баримталсаар ирсэн. Тухайн үед Ши Жүншюньтэй холбоотой байсан Америкийн судлаач Ли Дүнбай өнгөрснөө дурсахдаа: “Тэр хаашаа ч явсан, тосгон болгонд таньдаг хүнтэй байсан юм шиг санагдсан. Тосгоны нэгэнтэй нь уулзахдаа, хадам эгчийн чинь бие нь гайгуй уу? гэж асууна. Тэгээд өөр нэг хүнтэй тааралдаад, таны аавын нуруу нь эдгэсэн үү гэж асуудаг” гэж билээ.

Ши Жүншюний арвич хямгач суртлыг хатуу баримталдаг бөгөөд гэр бүлийн хүмүүжлийг маш чухалчилдаг. Хүүхдүүдээ бага байхад нь хамт хоол идэхдээ хаврын тариалалт ба намрын ургац хураалтын агуулга бүхий “Минь Нүн” хэмээх шүлгийг гэр бүлээрээ дуу нэгтэй уншдаг байсан. Түүнчлэн ширээн дээр унасан ширхэг будааг ч хаялгүй иддэг Ши Жүншюний энгийн нэг зуршил нь хүртэл хүүхдүүддээ хоол будаагаа арвилан гамнахын зөв дадлыг бий болгох үлгэр жишээ нь болдог байсан аж.

Үлгэр дуурайлын хүчин чадал бол хязгааргүй юм. Аавынх нь хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн нь Ши Жиньпиний зан чанарын төлөвшилтөд асар их нөлөөлжээ. Ард түмнийхээ төлөө ажиллах, судалгаа шинжилгээ хийх, арвич гамтай байх … Эдгээр эрхэм үнэтэй чанар зуун дамжин уламжилсаар байгаа бөгөөд Ши Жүншюнь, Ши Жиньпин аав хүү хоёрын үр хойчдоо өвлөх үнэт зүйл нь гэдэг юм билээ.

Exit mobile version