CRI Монгол радио
“Хэвлэлийн эрх чөлөө” гэх халхавч нь барууны улс төрчдийн хорон санааг халхалж чадахгүй
Хонконгийн “Apple Daily” сонин болон мэдээний сайт нь үйл ажиллагаагаа зогсоосноо мэдэгдсэний дараа Америк, Их Британи зэрэг барууны цөөн хэдэн орны зарим улс төрчид Хятадыг “хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна” хэмээн илээр гүтгэлээ. “Apple Daily” сонины асуудал нь хэвлэлийн эрх чөлөөтэй ямар ч холбоогүй, харин Хонконгт Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг зөрчсөн юм. Америк зэрэг барууны орнууд “хэвлэлийн эрх чөлөө” хэмээх шийдэм эргүүлж, Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцож, Хятадын дотоод засаглалд гар дүрж, олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн зарчмыг ноцтой эвдэж буйд Хонконгийн иргэдийг багтаасан Хятадын ард түмэн эрс эсэргүүцэж байна.
“Apple Daily” сонин болон мэдээний сайт нь үйл ажиллагаагаа зогсоосон нь компанийн ТУЗ-ийн гаргасан шийдвэр юм. “Албадан зогсоосон” зүйл бол огт байхгүй. Барууны зарим орнууд сонины өөрийнх нь дотоод асуудлыг үл ойшоон, Хонконгийн онцгой захиргааны бүсийг харлуулж буй нь Хонконг багтаасан Хятадын хөгжлийг удаашруулах гэсэн оролдлого юм.
Хонконгийн цагдаагийн газрын мэдээлснээр, 18-нд, Хонконгийн цагдаагийн Үндэсний аюулгүй байдлын хэлтэс “Apple Daily” сонины холбогдох ажилтнуудад Хонконгт Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 29-р зүйлийг зөрчсөн, өөрөөр хэлбэл “Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах зорилгоор гадаад улс орон эсвэл гадаадын хүчнүүдтэй хуйвалдсан гэмт хэрэг” үйлдсэн хэргээр албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Хонконгийн цагдаагийн газрын мөрдөж буй хууль эрхзүйн заалт бол маш тодорхой, Америк зэрэг барууны зарим хүмүүс хошуу дүрэх ямар ч шаардлагагүй юм.
“Хэвлэл болон үг хэлэх эрх чөлөө” нь үндэсний аюулгүй байдлыг хохироохыг аль улс орон нь зөвшөөрөх бол? хэмээн “хэвлэлийн эрх чөлөө” гэж ярих дуртай барууны улс төрчдөөс асуумаар байна. Хэрэв “Apple Daily” сонины холбогдох хүмүүсийн үйлдэл нь Америк зэрэг барууны орнуудад гарсан бол хэрхэн зохицуулах байсан бол? Үнэндээ, эдгээр “хэвлэлийн эрх чөлөө” хэмээн чанга дуугаар орилж буй барууны орнуудын улс төрчид нь “хэвлэлийн эрх чөлөө”-г уландаа гишгэсэн зүйлийг байнга хийж л байдаг.
Тэдний амны уншлага болсон “хэвлэлийн эрх чөлөө” хэмээх хэллэгт хэн ч хууртахгүй. Хонконгийн тулгуур хууль, Хонконгт Үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль нь Хонконгийн иргэдийн үг хэлэх, хэвлэлийн эрх чөлөө зэрэг үндсэн эрх чөлөөг бүрэн хангаж байна, Хонконгтой ямар ч саваагүй нэг нь гар дүрэх шаардлагагүй юм. Харин эсрэгээр Америк зэрэг барууны зарим хүмүүс Хонконгийн цагдаа нарын хуулийн дагуу хэрэгжүүлж буй үйл ажиллагааг харлуулах гэж оролдох тусам дэлхий нийтэд өөрийн үнэн төрхөө илүү тодоор харуулж, барууны орнуудын улс төрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүдүүлгээр дарж дарамтлан, хэвлэлийн эрх чөлөөг боомилж байдаг жүжгээ дэлгэх нь холгүй юм.