CRI Монгол радио
Гаалийн баталгаат бүсийн импорт, экспортын хэмжээ 31.6 хувиар өсөв
Хятадын Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, энэ оны эхний таван сард улсын хэмжээнд гаалийн баталгаат бүсүүд эрчимтэй хөгжиж, импорт, экспортын хэмжээ 2.08 их наяд юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.6% -иар өссөн бол импорт, экспортын нийт өсөлтийн хурдаас 3.4 нэгжээр илүү байв. Үүнд экспорт 1 их наяд 106 тэрбум 730 сая юаньд хүрсэн буюу 36.4% -иар өссөн бол импорт 976 тэрбум 370 сая юаньд хүрч, 26.6% -иар өсч, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулахад чухал хүчин сэлбэсэн байна.
Гаалийн баталгаат бүс зэрэг гаалийн хяналтын тусгай бүсүүд нь Төрийн зөвлөлийн зөшөөрөлтэй боловсруулах, үйлдвэрлэх, олон улсын худалдаа, ложистикийн түгээлт, баталгаат агуулах, хяналт шалгалт, засвар үйлчилгээ, судалгаа, зураг төсөл, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг чадавхтай улсын холбогдох дүрэм журмын дагуу гаалийн байгууллагын хяналтад байдаг эдийн засгийн бүс юм. Өнөөг хүртэл улсын хэмжээнд гаалийн тусгай хяналтын 164 бүсүүдийн дотор баталгаат бүс 151 байгаа нь 92.1% -ийг эзэлж байна.