Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятад Оросын стратегийн хамтын ажиллагаа нягтрах тусам дэлхийн тогтвортой байдал улам илүү баталгаажина

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 28-нд Бээжингээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай видео уулзалт хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар хамтарсан мэдэгдэл нийтэлснээ мэдэгдэн, “БНХАУ, ОХУ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацааг сунгах албан ёсны шийдвэр гаргажээ. Зуун жилд тохиолдоогүй цар тахлын халдвар нь дэлхийн шинж чанартай өрсөлдөөнийг даамжруулсан нөхцөл байдалд, энэ гэрээний хугацааг сунгасан явдал нь Хятад, Оросын шинэ эриний бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааны асар их амьжиргааны хүчийг гэрчилсэн төдийгүй дэлхийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалахад ч эерэг хүчин сэлбэв.

20 жилийн өмнө, “БНХАУ, ОХУ-ын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурагдсан нь Хятад, Оросын харилцааны түүхэн дэх нэгэн том чухал үйл явдал болсон байв. Тус гэрээ нь хоёр тал харилцан нөгөө талынхаа хамгийн том хөрш орон болох найрсаг хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан юм. Тухайн үед, Хятад Орос үүгээр дамжин шинэ холбоотны харилцаа байгуулах болно хэмээн өрнөдийнхөн цуурхал гаргаж байв. Гэтэл 20 жилийн туршид Хятад, Оросын хамтын ажиллагаа ямагт холбоолохгүй, эсэргүүцэлдэхгүй, гуравдагч талд чиглэхгүй байх байр сууриа баримтлан, ямагт харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхолыг хүндэтгэж, нөгөө талынхаа анхаарал хандуулж буй талыг харилцан дэмжиж, дэлхийн том гүрнүүдийн харилцааны цоо шинэ замыг нээснийг бодит хэрэг гэрчлэн нотоллоо. Энэ нь хоёр орны хамтын ашиг сонирхолыг хамгаалсан төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад ч чухал хувь нэмрээ оруулсан юм.

Өдгөө олон улсын улс төр, эдийн засгийн төлөв байдал улам ээдрээтэй болж байна. Гэрээний агуулга нь цаг үеэсээ хоцроогүй бөгөөд харин ч шинэ агуулга нэмэрлэжээ. Хятад, Орос хоёр тал гэрээний хугацааг сунгахаар шийдсэн нь хоёр орны бодлого тогтоогчид стратегийн өндөрлөгөөс бүх талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн улс төрийн нийтлэг ойлголт, улс төрийн итгэлцлийг бүрэн гүйцэд харуулж, түүнчлэн хоёр орны харилцааны алс ирээдүйн хөгжил болон хоёр орны ард түмний эрин үеийн найрамдалд илүү бат бөх үндэс суурийг тавих болно.

Хятад, Оросын төрийн тэргүүн нарын уулзалт, тэрчлэн хоёр талын нийтэлсэн хамтарсан мэдэгдэл нь бүгд ноёлогч үзэл, ганц талт үзлийг тодорхой эсэргүүцэж, харилцан нөгөө талынхаа амин чухал ашиг сонирхолыг гуйвшгүй дэмжихээ илэрхийлсэн байна. Өрнөдийн зарим орнуудын өөрийн тогтолцоогоо олон улсын тогтолцоог тодорхойлохоор зорьсон хий санаархалтай харьцуулахад, Хятад Оросын хамтаар хамгаалж буй шударга зүй зохистой олон улсын дэглэм нь дэлхийн дийлэнх орнуудын хамтын ашиг тусыг хамгаалж байгаа юм.

6-р сарын 28-нд гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд, Хятад Орос хоёр тал олон төрлийн хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээр зөвшилцөн тохирчээ. Үүнд хоёр талын худалдааны хэмжээг өсгөх, стратегийн бөгөөд ерөнхийлсөн шинж чанартай эрчим хүчний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан технологийн инновацийн салбарын хамтын ажиллагааг чангатгах, Бүс ба зам санаачилга болон Европ Азийн эдийн засгийн холбооны холбохыг ахиулах гээд хамтын ажиллагааны олон агуулга багтсан байна. Эдгээр нь хоёр талын ашиг тусад нийцэх төдийгүй дэлхий нийтийн түншлэлд ч ашигтай юм.

ОХУ-ын хувьд хөгжин дэвшсэн, тогтвортой Хятад улс хэрэгтэй, Хятад улсын хувьд хүчирхэгжсэн, амжилтад хүрсэн ОХУ хэрэгтэй гэдгийг практик нотоллоо. Харин дэлхий нийтэд, Хятад Орос энэ хоёр том гүрэн эерэг энерэг нэмэрлэж, тогтвортой байдлыг бий болгох явдал шаардагдаж байгаа юм. Үүнээс харахад, хүн төрөлхтөний хөгжил олон олон хямралд тулгараад байгаа өнөө үед Хятад Оросын стратегийн хамтын ажиллагаа улам нягтрах тусам дэлхийн аюулгүй, тогтвортой байдал улам баталгаажиж чадах юм.

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин: Өндөр чанартай бүтээн байгуулалт, өндөр үр ашигтай засаглалыг ахиулах ёстой 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм6 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм6 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент6 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр6 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм6 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр6 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр6 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ7 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент1 долоо хоног өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий1 долоо хоног өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент2 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент1 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн