CRI Монгол радио
Хятадын эдийн засгийн өсөлтийг 8.5% -иар төсөөлөв
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
MongolДэлхийн банк 6-р сарын 29-ний өдөр тайлан нийтэлж, Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 8.5% -д хүргэж, эдийн засгийн бүрэн сэргэлт нь вакцинжуулалтын ажлыг урагшлуулахаас хамаатай юм гэжээ.
Ассошиэйтэд Пресс агентлагийн мэдээлснээр, Дэлхийн банкны тайланд Хятадын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 8.1% -иас 8.5% болгон өсгөсөн байна. Хятад бол цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд хүрсэн дэлхийн анхны том эдийн засаг бөгөөд үйлдвэр, хэрэглэгчийн үйл ажиллагаа нь цар тахал эхлэхээс өмнөх түвшинд эргэн ирэв. Зүүн Азид Хятад, Вьетнам бол V хэлбэрийн эдийн засгийн сэргэлтийг биелүүлж, 2020 онд тархварын өмнөх түвшинд эргэж ирсэн эдийн засагтай улс юм.
Дэлхийн банк энэ зуны эхээр Хятад улс нийт хүн амын 40% -ийг вакцинжуулалтад хамруулах төлөвтэй байгаа бөгөөд эдийн засгийн бүх талын сэргэлт нь вакцинжуулалтын ажилд ахиц дэвшил гаргаж, өргөн цар хүрээтэй дархлаажуулалтад хүрэх шаардлагатай гэжээ.