CRI Монгол радио
ХКН итгэл үнэмшилтэй байдаг
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 29-ний өдөр хэлэхдээ, “7-р сарын 1-ний медаль” -г хүртэгсэд Хятадын коммунистуудын хатуу итгэл үнэмшилтэй, зорилгодоо хүрэх хичээл зүтгэлтэй, шаргуу хөдөлмөрч, үнэнч шударга байдаг сайхан чанаруудыг тод томруун харуулсан юм. Бүх нам марксизм, хятадын онцлогтой социализмд итгэх итгэлийг насан туршийн эрэлхийлэл болгох ёстой гэжээ.
Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан намын дээд шагнал “7-р сарын 1-ний медаль” -ийг гардуулах ёслол Бээжинд болов. Дарга Ши Жиньпин медаль гардуулж, үг хэллээ.
Тэрээр өнгөрсөн 100 жилийн хугацаанд үндэсний тусгаар тогтнолоо олж, ард түмнээ чөлөөлөхийн төлөө, улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмний аз жаргалыг биелүүлэхийн төлөө, Хятадын коммунист намын үе үеийнхэн баатарлаг түүхийг бүтээсэн юм. Намын бүх гишүүд анхны зорилтоо мартаж болохгүй гэж онцлов.
ХКН ард түмнийг сэтгэлдээ тээж, ард түмнээ дээдлэн, тэдэнд бодит сайн үйл хэрэг хийхийг баримтлан ард түмэнтэйгээ цус махны холбоотой байсаар ирсэн юм. ХКН-ын бий бүхий гишүүд шантаршгүй зүтгэж, нам ард түмэндээ осолдолгүй, цаг үедээ зохицсон үйлс босгох хэрэгтэй. ХКН цаг үеийн хошууч болж, үндэстний ноён нуруу байх ёстой гэжээ.
Тэрээр хэлэхдээ, ХКН-ын гишүүд хүн мөсөөр сайн байж, хүмүүсийн сэтгэлийг татаж чадна. Нийт намын гишүүд шударга ажиллаж, цэвэр засаглал хэрэгжүүлэх чанараа хадгалах хэрэгтэй гэжээ.