Нийгэм
12-15 насны хүүхдүүдийн 16.6 хувь нь вакцины эхний тунд хамрагджээ
Манай улсад “КОВИД-19”-ийн халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш 25,038 хүүхэд өвчилжээ.
Халдвараар өвчилсөн хүүхдүүдийг насны бүлгээр ангилж үзвэл,
0-4 насны 5,690
5-9 насны 8,000
10-14 насны 7,597
15-17 насны 3,571 хүүхэд коронавируст халдвараар өвчилжээ.
Халдвар авсан хүүхдүүдийн 83.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Хүүхдүүдийн дийлэнх нь эцэг эхээсээ халдвар авсан байгаа гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ. Мөн тэрбээр “Өчигдрөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг вакцин хамруулж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд дархлаажуулалт идэвхжиж байна. Энэ сарын 28-нд 12-15 насны 14,713 хүүхэд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан бөгөөд энэ насны хүүхдүүдийн 16.6 хувь нь болж байгаа” хэмээн мэдээллээ.