CRI Монгол радио
Бээжингийн өвлийн олимпийн хэвлэл мэдээллийн төв бэлэн боллоо
Синьхуа агентлагийн мэдээ, Бээжингийн өвлийн олимп болон өвлийн паралимпийн хэвлэл мэдээллийн төвийн барилгын ажил дуусч, Бээжингийн Өвлийн олимпийн хороонд хүлээлгэн өгөх нөхцөл бүрдсэнийг сэтгүүлч 29-нд Бээжин хотын том төслийн албанаас мэдээллээ.
Бээжин хотын том төслийн албаны Хотын дүүрэг дэх талбай заалын бүтээн байгуулалтын газрын дарга Хуан Хуй танилцуулж хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимп болон өвлийн паралимпийн хэвлэл мэдээллийн төв нь Хэвлэлийн болон радио телевизийн төв гэсэн хоёр хэсгээс бүрэлдэж, тухайн үед дэлхийн 3000 гаруй сэтгүүлч болон радио телевизийн 12 мянга гаруй ажилтныг байрлуулах болно гэжээ.
Орон зайг хэмнэж, талбай заалын үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний түвшинг дээшлүүлэхийн төлөө, уг төвд бас олон улсын хэвлэл мэдээллийн редактор, телевизийн мэдээллийг үйлдэн дамжуулах төвийг ч ажиллуулж, Олон улсын олимпийн хорооны хэвлэл мэдээлэл, олимпийн мэдээллийг дамжуулах үйлчилгээ хангах компани тэрчлэн Бээжингийн олимпийн хорооны хэвлэл мэдээллийн командлах төв байх болно.