Орон нутаг
Өвөрхангай аймаг найм дахь удаагаа Монгол Улсын ШИЛДЭГ АЙМГААР тодорлоо
Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын таван бүсээс тэргүүлсэн таван аймгийг шилдэгээр тодруулсан.
Төвийн бүсээс Өвөрхангай аймаг 2020 оны ажлын үр дүнгээрээ улсад тэргүүлж, “Шилдэг аймаг”-аар шалгаран 90 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн угтаж байна.
Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлж, аймгийнхаа нийгэм, эдийн засгийн өсөлтийг хангаж, ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлсэн, бүтээн байгуулалт өрнүүлсэн олон амжилтаараа Өвөрхангай аймаг ийнхүү 8 дахь удаагаа “Шилдэг аймаг”-аар шалгараад байна.
2020 онд Өвөрхангай аймагт орон нутгийн төсөв болон тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэх 90 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд шахмал түлшний үйлдвэр, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн өргөтгөлүүд барих зэргээр олон томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн.
Аймгийнхаа хөгжил дэвшлийн төлөө өдөр бүр хичээн хөдөлмөрлөдөг нийт ард иргэддээ халуун баяр хүргэе.