Нийгэм

Өвөр Монголын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Нийтэлсэн

Ирэх буюу 2021-2022 оны хичээлийн жилээс БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлагдлаа.

Бакалаврын хөтөлбөрт 1 жилийн хэлний бэлтгэл, 4 жилийн үндсэн сургалт багтах бөгөөд тавигдах ерөнхий шаардлага нь:

  • Сонгон шалгаруулалтад ерөнхий боловсролын сургууль төгссөн Монгол Улсын 25 хүртэлх насны иргэн байна;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд голч дүн 3.2 ба түүнээс дээш байна.

Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/69920 сайтаас хүлээн авах боломжтой.

Exit mobile version