Нийгэм
Америкчууд паспорт авахдаа хүйсээ өөрсдөө сонгоно
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминАНУ-ын Төрийн департамент паспорт болон төрсний гэрчилгээг баталгаажуулах консулын баримт бичиг авахдаа хүйсээ өөрсдөө тодорхойлох боломжтой болно гэж Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь уламжлалт бус бэлгийн чиг хандлагатай хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой гэнэ.
Блинкений хэлснээр, иргэдэд хүйсээ өөрсдийн хүссэнээр тодорхойлох боломж олгох үүднээс одоогийн процедурыг өөрчлөх бөгөөд түүнээс хойш иргэний үнэмлэх дээр зааснаас өөр хүйсийг сонгосон тохиолдолд эмнэлгийн магадалгаа шаарддаг байсныг болиулах гэнэ.
Тэрбээр баримт бичигт эрэгтэй, эмэгтэй хүйснээс гадна “гурав дахь” хүйсийг заах нь техникийн хувьд хүндрэлтэй бөгөөд өнөөгийн тогтолцоонд хугацаа шаардагдана гэжээ.