CRI Монгол радио
Ши Жиньпин ХКН-ын ахмад гишүүдэд хүндэтгэл илэрхийллээ
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн тэмдэглэх цуглаанд хэлсэн үгэндээ ХКН-ын ахмад гишүүдэд хүндэтгэл илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ, Мао Зедүн, Ден Сяопин, Жян Земинь, Хү Жиньтаогоор гол төлөөлөл болгосон ХКН Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт түүхэнд мөнхрөх гавья зүтгэл үзүүлсэн юм. Тэд нарт эрхэм дээд хүндэтгэл илэрхийлж байна. Үүний зэрэгцээ Хятадын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлтийн ажил үйлсэд, ХКН-ыг үүсгэн байгуулж, бэхжүүлж, хөгжүүлэх явцад томоохон хувь нэмэр оруулсан ахмад хувьсгалчид болон үрэгдсэн баатруудыг гүнээ дурсан санагалзаж, ойр үеийн түүхээс нааш үндэстний тусгаар тогтнол болон ард түмний чөлөөлөлтийн төлөө шаргуу тэмцсэн агуу зүтгэлтнүүдийг гүнээ дурсан санагалзаж байна гэжээ.
Ши Жиньпин ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс Хятадын нийт ард түмэнд эрхэм дээд хүндэтгэл илэрхийлж, Хонконг, Макао, Тайванийн эх орон нэгтэй ахан дүүст чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, Хятадын ард түмэнтэй найрсгаар харилцаж, Хятадын хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт нээлтийн ажил үйлсийг анхааран халамжилж дэмжсээр ирсэн олон орны ард түмэн болон анд нөхдөд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэжээ.