Нийгэм

“Чингис хаан” нисэх буудалд бэлэн байдлын сургалт боллоо

Нийтэлсэн

Гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, өндрөөс аврах бэлэн байдлыг хангах ажиллагааны сургалт өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Нислэгийн хөдөлгөөний удирдлагын цамхагт боллоо. Сургалтад халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн нийт хамрагдах ажилтнуудаас 26 ажилтан биечлэн оролцсон бөгөөд үлдсэн ажилтнууд цахимаар хамрагдлаа.

Сургалтад оролцогчдод “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын Техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Батчулуун, Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Н.Хуягбаатар, ХНАА-ны ХАБЭА-н хэсгийн дарга Х.Ганбаатар, НХҮА-ны Хөдөлмөр хамгааллын мэргэжилтэн Т.Цагаанмандах, ИНҮТ-ийн ХАБЭА-ийн мэргэжилтэн Д.Даваажав нар Гамшгаас хамгаалах тухай хууль, ХАБЭА-н тухай хууль болон Нислэгийн хөдөлгөөнийудирдлагын цамхагийн ажлын байрны барилга байгууламжид тохиолдох эрсдэлийн тухай танилцуулж, өндрөөс эрэн хайх, аврах ажиллагааны онолын мэдлэг олголоо.

Мөн өндрөөс эрэн хайх, аврах ажиллагааны бэхэлгээ хийх, өндрөөс аюулгүй байдлыг ханган доош буух талаар ыг биечлэн үзүүлж, нэрвэгдэгчийг аврагч өөртөө бэхэлж, өндрөөс доош буулгах, галын хортой ажиллуулах дадлага хийлгэлээ. Сургалтыг цаашид цахимаар үргэлжлүүлэн явуулах юм.

Exit mobile version