CRI Монгол радио

ОУАЭХА Фукушимагийн бохир усыг зохицуулах ажлын хэсэг байгуулах ажлыг хийж байна

Нийтэлсэн

7-р сарын 2-нд, ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад, Өмнөд Солонгос зэрэг холбогдох талууд олон удаа уриалага гаргаснаар, ОУАЭХА нь Японы Фукушимагийн цөмийн ослын бохирдсон усыг зайлуулах техникийн ажлын хэсэг байгуулах ажлыг идэвхтэй бэлтгэж байна. Саяхан ОУАЭХА-ын Ерөнхий захирал Гросси Хятадын мэргэжилтнүүдийг ажлын хэсэгт оролцохыг урьсан захидал илгээсэн. Ажлын хэсгийн цаашдын үйл ажиллагааг Хятад улс бүрэн дэмжих болно. Ажлын хэсэгт оролцох талуудын саналыг нухацтай сонсож, ажлын хэсгийнхний үүргээ гүйцэтгэхийг баталгаажуулж, Японы Фукушимагийн цөмийн ослын бохирдсон усныг зохицуулахад урьдчилсан, дунд болон сүүлийн хугацааны техникийн үнэлгээ, хяналт шалгалтын ажлыг сайтар хийнэ гэдгийг ОУАЭХА-т найдаж байна гэжээ.

Exit mobile version