CRI Монгол радио

ХКН энхийн замналаар замнана

Нийтэлсэн

ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх цуглаан дээр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин: “ХКН хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд анхаарал хандуулж, дэлхийн хөгжил дэвшлийн бүх хүчинтэй хамтдаа урагшлах бөгөөд Хятад улс хэзээд дэлхийн энх тайвны бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч болно” хэмээн мэдэгджээ.

Хятад улс энх тайвныг үндсэн хууль, ХКН-ын дүрэмдээ бичиж оруулсан бөгөөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулж, шинэ хэлбэрийн олон улсын харилцааг байгуулах үзэл баримтлалаа дэвшүүлж, ХКН-ын гишүүд дэлхий нийтийн энх тайвныг хамгаалахын төлөө зүтгэсээр байгааг харуулсан юм. Хятад улс ерөөс бусад орны ард түмнийг дарлан ноёрхож байгаагүй бөгөөд хойшид ч байхгүй юм. БНСУ болон БНХАУ-ын олон улсын холбооны БНСУ-ын талын дарга Уу Сюкюнийн хэлсэнчлэн: Энх тайван тогтвортой байдлын эрхэм нандин гэдгийг Хятад улс хэнээс ч илүү ойлгодог, тиймээсээ бүр илүү эрхэмлэн нандигнадаг юм.

ХКН 1921 онд байгуулагдсанаасаа хойш Хятадын ард түмнийг сайхан амьдруулахын төлөө тэмцсэн төдийгүй хүн төрөлхтний энх тайван хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө зүтгэсээр ирлээ.

ХКН ард түмнээ удирдан жолоодож улс орноо бүтээн байгуулан хөгжүүлж байгаа бөгөөд өрнөдийнх мэт “Улс нь хүчирхэгжвэл дээрэлхэн ноёрхох” хуучин замыг мөрдөөгүй, харин улс нь хүчирхэгжвэл хамтаар ялалтад хүрэх шинэ замаар замнаж байгаа хэмээн олон улсын зүтгэлтнүүд үнэлж байна. Энэ нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлсэд оруулж буй хувь нэмэр юм.

ХКН энх тайвны замаар замнаа боловч өөрийн зүй ёсны эрх ашгаа орхисон явдал биш юм. Гаднын ямарваа хүчин Хятад улсыг дарлан ноёрхохыг огт хүлээн зөвшөөрөхгүй юм. Ирээдүйд ХКН ард түмнээ удирдан энхийн хөгжлийн замаар замнах бөгөөд өөрийн хөгжлөөрөө дэлхийн энх тайвны үйлсийг дэмжиж, улам гэгээн саруул зорилтын төлөө урагшлах болно.

Exit mobile version