Энтертайнмент

EURO-д аль ч улс түрүүлсэн Челси клубийн тоглогч цом өргөнө

Нийтэлсэн

EURO 2020-ийн шөвгийн дөрвийн тоглолтууд энэ сарын 7-нд эхлэх бөгөөд Итали, Испани, Англи, Данийн шигшээ багууд шалгарч үлдээд байна.

Эдгээр шигшээ баг бүрт Английн Премьер лигийн Челси клубийн тамирчин тоглодог ба аль нь ч түрүүлсэн Челси клубийн тоглогч цом өргөх нь тодорхой боллоо.

Уг дөрвөн шигшээ баг нь нийт 48 өөр клубийн тоглогчдоос бүрдэж буй. Үүнээс Данийн шигшээ багийн 26 тоглогч нь 24 өөр багт тоглодгоороо бусад багаа тэргүүлж байна. Харин Испани, Англи 16, Итали 12 өөр клубийн тоглогчдоос бүрджээ.

Хамгийн олон тоглогч нь EURO 2020-ийн шөвгийн дөрөвт шалгарсан клуб нь Манчестер Сити, Челси бол Ювентус, Барселона клубүүд удаалж байна.

Хамгийн олон тоглогч нь шөвгийн дөрөвт тоглох клуб:

  1. Манчестер Сити – 7 (Аймерик Лапорт, Родри, Ферран Торрес, Кайл Уокер, Жон Стоунс, Рахим Стерлинг, Фил Фоуден)
  2. Челси – 7 (Андрес Кристенсен, Цезарь Азпиликуэта, Эмерсон, Жоржиньо, Мейсон Маунт, Риз Жеймс, Бэн Чилвелл)
  3. Барселона – 5 (Мартин Брайтвайт, Хорди Альба, Серхио Бускетс, Педри, Эрик Гарсиа)
  4. Манчестер Юнайтед – 4 (Давид де Хеа, Люк Шо, Маркус Рашфорд, Харри Магуайр)
  5. Атлетико – 4 (Маркос Ёренте, Коке, Альваро Мората, Киран Триппье)
  6. Аталанта – 4 (Жоаким Маэхлэ, Андреас Корнелус, Рафаэл Толой, Маттео Пессина)
  7. Наполи – 4 (Алекс Мерет, Жиованни Ди Лоренцо, Лоренцо Инсинье, Фабиан Руйз)
  8. Ювентус – 4 (Жиоржио Киеллини, Леонардо Бонуччи, Федерико Киеза, Федерико Бернардески)
Exit mobile version