Энтертайнмент

Бритни Спирс “зодог тайлна”

Нийтэлсэн

Дуучин Бритни Спирсийн менежер Ларри Рудольф алдарт дуучныг тайзаа орхилоо гэж мэдэгдлээ. Тэрээр Бритнитэй 25 жил хамт ажиллаж байгаа юм. Бритни Спирс одоогийн байдлаар аавтайгаа асран хамгаалагчийн эрхийн талаар шүүхдэж байгаа.

Ларри Рудольф дуучны аав Жейми Спирс болон асран хамгаалагч Жоди Монтгомери нарт бичсэн захидалдаа “Би Бритнитэй хамгийн сүүлд хоёр жил хагасын өмнө уулзсан. Бритни ажлаасаа хэсэг завсарламаар байна гэж хэлж байсан. Харин өнөөдөр тэр албан ёсоор замналаа төгсгөж байгаагаа мэдэгдлээ. Одоо Бритнид менежерийн хэрэг байхгүй болсон тул би түүний багаас гарлаа. Хамтын ажлаараа би бахархаж байна. Түүнд аз жаргал хүсье” гэж дурдсан байна.

Exit mobile version