Энтертайнмент

Юлия Меньшова: Манай гэр бүлтэй хамт гашуудаж буй бүх хүнд баярлалаа

Нийтэлсэн

ОХУ-ын Оскарын шагналт кино найруулагч, жүжигчин Владимир Меньшов ковидын хүндрэлийн улмаас 82 насандаа таалал төгссөн билээ.

Ард түмний хайртай уран бүтээлчийн охин, жүжигчин Юлия Меньшова гэр бүлд нь эмгэнэл илэрхийлж, уй гашууг нь хуваалцаж байгаа хүмүүст хандан “Манай гэр бүлтэй хамт гашуудаж байгаа бүх хүнд маш их талархаж байна. Аавд маань залбирал хэрэгтэй байгаа. Та бурхны боол Владимирийн төлөө залбирч чадвал энэ нь түүнд маш том тус болно” гэж цахим хуудсандаа бичжээ.

“Амьдрал нулимсанд дургүй” киногоороо Оскар гардсан найруулагч Владимир Меньшов ковидын улмаас уушиг нь ноцтой гэмтэж, эмнэлэгт 13 хоноод нас барсан билээ.

Түүнийг Новодевичийн оршуулгын газарт нутаглуулах аж. Меньшовтой энэ сарын 8-нд салах ёс гүйцэтгэнэ.

Владимир Меньшовын эхнэр, жүжигчин Вера Алентова 60 жил хамт амьдарсан нөхрөө амьсгал хураасан тухай мэдээг эмнэлгийн орон дээр сонсжээ. Вера мөн коронавирусээр өвчилсөн байна. 79 настай Вера эмнэлэгт байгаа аж.

 

Exit mobile version