CRI Монгол радио
Хонконгийн ирээдүйг улам гэгээн саруул болгоход итгэлтэй байна
Хятадын ГХЯ-ны сайд Ван И 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хонконг эх орондоо нэгдсэн 24 жилийн турш Хонконгийн ардчиллыг хөгжүүлэх талаар Хятадын төв засгийн газар хамгаас илүү сэтгэл гаргаж, хөгжин цэцэглэж, тогтвортой байдлаа хадгалахыг хүсэж ирсэн юм. Бид “Нэг улс хоёр систем”, “Хонконгчууд Хонконгоо засах”, дээд түвшинд өөртөө засах бодлогоо үргэлжлэн баримтлах шийдвэр зоригтой бөгөөд Хонконгийн ирээдүйг улам гэгээн саруул болгоход итгэл төгс байна гэжээ.
13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Ван И сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоно. “Эх орончид Хонконг засах” нь “Нэг улс хоёр систем”-ийг хөгжүүлж, Хонконг урт хугацаанд амгалан тайван байлгахын бодит шаардлагад нийцэх төдийгүй үндсэн хуулиас Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хуралд олгосон эрх үүрэг юм. Үндсэн хууль, хууль дүрэмд бүрэн нийцэх зүй зохистой зүйл юм гэжээ.
Ван И хэлэхдээ, дэлхийн хэмжээнд аль ч улс орон эх орондоо шударга үйлчлэх нь албан хаагчид болон албан хаагчийн тушаалд өрсөлдөгчийн журамлах ёстой улс төрийн үндсэн ёс суртахуун юм. Хонконгт ч ижилхэн байдаг. Хонконг бол Хятадын засаг захиргааны онцгой бүс, БНХАУ-ын нэгэн хэсэг. Хонконг хайрлах болон эх орноо хайрлах нь бүрмөсөн адил байдаг. Хонконгийн үймээнийг дарж, тогтвортой байдлыг сэргээх нь талуудын ашиг сонирхолд бүрмөсөн нийцэх бөгөөд Хонконгийн оршин суугчдын эрх ашиг болон гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалахад бат бөх баталгаа хангах болно гэжээ. \Сарантуяа\