CRI Монгол радио

Тайваний асуудлаар ямар ч буулт хийхгүй

Нийтэлсэн

13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 4-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Хятадын гадаад харилцааны яамны сайд Ван И сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Нэг Хятад улсын зарчим бол Хятад Америкийн харилцааны улс төрийн үндэс суурь бөгөөд давж болшгүй улаан шугам юм. Хятадын засгийн газар Тайванийн асуудлаар өчүүхэн ч буулт хийхгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, дэлхийд нэг л Хятад улс байдаг, Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салж болшгүй нэгэн хэсэг юм. Энэ бол түүх, хууль ёсны үнэн бодит зүйл мөн бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн нийтлэг ойлголт юм гэжээ.

Ван И цохон тэмдэглэхдээ, Тайванийн хоолойн хоёр эрэг эрхбиш нэгдэх ёстой, нэгдэх ч болно. Энэ бол чиг хандлага, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хятадын засгийн газрын үндэсний бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах шийдвэр зориг гуйвшгүй юм. Хятад улс “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах ямарваа үйл ажиллагааг бусниулах чадалтай гэжээ. \Сарантуяа\

Exit mobile version