CRI Монгол радио

Европын Холбоо Хятад улстай өрнүүлж буй хамтын ажиллагаагаа орхих санаагүй байна

Нийтэлсэн

Нийтлэлийн зохиогч: Италийн Медиси институтийн олон улсын харилцааны судлалын дэд профессор Фадио Массимо Паренти

АНУ Хятад улсад чиглүүлэн тасралтгүй найрсаг бус дохио өгсөөр байгаа ийм үед Хятад Европын харилцаа харин улам нягтшиж байна.

Атлантын далай дамнасан холбоог сэргээхээр дамжин Хятад улсын хөгжлийг хориглохыг АНУ хүсэж байна. Гэтэл 3-р сарын 1-нд “Хятад Европын газарзүйн заалтын тухай гэрээ” албан ёсоор хүчинтэй болсон, түүнчлэн Хятад Европын хөрөнгө оруулалтын гэрээ ч 2020 оны сүүлчид товлосон ёсоор гэрээ хэлэлцээгээ дуусгасныг бид анзаарч болох юм. Үүнээс харахад Европын холбоо АНУ-ын ганц талын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд Хятад улстай хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх харилцаагаа хөгжүүлэхээ орхих санаагүй байгаа нь илт байна. Эсрэгээр Хятад Европын харилцаа нь хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулахын бат суурь болж байна.

Европын Холбооны статистикийн товчооны сүүлийн үеийн бүртгэл ч Европ Хятадын харилцаа улам нягт болж байгааг харууллаа. 2020 онд Хятад улс Америкийг давж Европын Холбооны худалдааны хамгийн том түнш болов. КОВИД-19 халдвар гэх энэ удаагийн олон нийтийн эрүүл мэндийн хямралтай тэмцэх явцад Хятад улс хариуцлагатай том гүрний үүрэг хариуцлагын дагуу, Итали зэрэг цар тахлын хүндрэл бэрхшээлд гүн автсан улс орнуудад чадлаа шавхан туслан дэмжив. Ингэж байсан үед Америкийн ерөнхийлөгч асан Д.Трамп харин Хятад улстай холбоотой хуурмаг мэдээллийг тасралтгүй тарааж байв. Онцлон тэмдэглүүштэй тал гэвэл, Америкийн Бүгд найрамдах намын энэ удирдагчийн дурдсан буй бүхий худал ярианууд дараа нь олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтэн болон ДЭМБ-д няцаагдсан юм. Ямар ч байсан, иймэрхүү ашиггүй геополитикийн орчин нөхцөлд, Европын Холбоо болон Хятад улсын нягт харилцаа суларсангүй, харин улам эрчимжив.

Exit mobile version