CRI Монгол радио
Геополитикийн зорилгын төлөө биш гэв
Оросын хиймэл дагуулын мэдээллийн агентлаг 5-нд мэдээлснээр, Хятадын засгийн газар 60 гаруй оронд вакцины буцалтгүй тусламж хангасан байна, “Хятад улс халдвартай тэмцэх талаар олон улсын хамтын ажиллагаа өрнүүлж байгаа нь геополитикийн зорилгын төлөө биш байж, басхүү улс төрийн ямарваа нөхцөл дагалдуулаагүй бөгөөд зөвхөн нэн олон хүний амь насны аюулгүй байдал хийгээд эрүүл мэндийг хамгаалахын төлөө юм” хэмээн 13-р удаагаа сонгогдсон БХАТИХ-ын 4-р чуулганы хэвлэлийн төлөөлөгч Жан Е Сүй хэлсэн байна. Жан Е Сүй уриалахдаа: чадал тэнхээтэй нэн олон орон хөдөлцгөөж, олон улсын хамтын нийгэмлэг ялангуяа хөгжиж буй оронд вакцин хангах хэрэгтэй гэжээ.