CRI Монгол радио

Хятадын вакцины тухай цуурхал ялагдав

Нийтэлсэн

Өдгөө дэлхий нийтийн зах зээлд Ковид-19-ийн янз бүрийн вакциныг нийлүүлж, цар тахлыг ялан давах боломжийг өгч байгаа хэдий ч зарим улс орнуудын “Вакцины үндэстний үзэл” , вакциныг улс төржүүлэх үйлдэл нь цар тахлын эсрэг дэлхий нийтийн хамтын ажиллагааг эвдэж байна.

Хятадын вакцины тухай цуурхал ялагдав_fororder_微信图片_20210308214610

7-ны өдөр болсон Хятадын “хоёр чуулган”-ы хэвлэлийн бага хурал дээр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны яамны сайд Ван И хэлэхдээ, Хятадын гэсэнгүй гадаадын гэсэнгүй аюулгүй найдвартай вакцин л юм бол сайн вакцин мөн гэжээ. Тэрээр чадвартай улс орнууд бүгд хүчээ шавхан, улс орны ард иргэдэд вакцин хэрэглэх боломж олгож, үнийг нь хямд байлгаж, жинхэнэ “Ард түмний вакцин” болгохыг уриалжээ.

Энэ байр суурь нь Хятад улс вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгохоо амлаж байсантай нийцэж байгаа юм. үүнээс хариуцлагатай том гүрний чармайлт, ухамсрыг мэдэрч болох юм.

Одоогийн байдлаар, дэлхий нийтэд 100 сая хүн Ковид-19-ийн халдвар авч, 2 сая гаруй хүн нас баржээ. Вакцин судалгаа үйлдвэрлэлийн талаар дэлхийн тэргүүн эгнээнд байгаа орны хувьд Хятад улс өөрийн үйл ажиллагаагаараа хүн төрөлхтөн цар тахлыг ялан давахын чухал хүчин болж байна.

Хятад улс Ковид-19-ийн вакцины талаар “Вакциныг олон нийтийн бүтээгдэхүүн болгохыг эрс баримтална” ,“Вакцины талаарх олон улсын хамтын ажиллагааны тэргүүн эгнээнд шуурхай замнана”, “Вакциныг тэгш хуваарилах үүрэг хариуцлагыг хүлээсэн эхний бүлэгт гуйвшгүй багтана.” гэх мэтийн зорилт тавин идэвхтэй зүтгэж байгаа юм.

17 төрлийн вакцин эмнэлзүйн туршилтын шатанд орж, 60 гаруй улс оронд хэрэглэх эрх олгосон бөгөөд тулгам шаардлагатай 69 хөгжиж буй оронд вакцин тусламж үзүүлж, 43 улсад вакцин экспортолж байна. Үүний зэрэгцээ улс орнуудын энхийг сахиулах хүчинд вакцин хандивлаж, олимпын наадамд оролцохоор бэлтгэж буй тамирчдад вакцин хангасан юм. Хятад улс бодит үйл ажиллагаагаараа дэлхий дахинд хийсэн амлалтаа биелүүлж байна.

Хамгийн гол нь Хятад улс гадаадад вакцины тусламж үзүүлэх, экспортлох талаар геополитикийн зорилт хэзээ ч тавиагүй дээрээ улс төрийн ямар ч нөхцөл нэмж дурдаагүй, хувь заяагаа нэгтгэсэн жинхэнэ хүмүүнлэгийн талаас ажиллаж байгаа юм. Энэ утгаараа Хятадын вакциныг цагтаа буусан хур, итгэлийг хөвчилсөн тариа гэх мэтээр үнэлж байгаа юм.
Гэхдээ зөвхөн Хятад улс зэрэг цөөн хэдэн улс орны чармайлтад түшиглээд болохгүй, чадвартай бүх улс орнууд шаардлагатай орон ялангуяа хөгжиж буй орнуудад вакцин хангах нөхцөлд л дэлхий нийтээрээ цар тахлыг жинхэнэ дарж чадах юм. Өдгөө дэлхий нийтийн вакцин хуваарилалтын талаар нэлээд их асуудал оршиж байна.

Дэлхийн хэмжээнд вакцин хүрэлцэхгүй байгаа нөхцөлд зарим хөгжингүй орон харин вакцин булаалдан худалдан авч нөөцөлж, цар тахлын эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтын үр дүнг сулруулж байна.

Нөгөө талаар хөгжингүй орнууд хөгжиж буй оронтой вакцинаа хуваалцахыг хүсэхгүй дээрээ Хятад Орос зэрэг орон бусад орны цар тахлын эсрэг тэмцлийг дэмжих үйл ажиллагааг “вакцины гадаад харилцаа” хэмээн доромжилж байна.

Вирусийн эсрэг тэмцлийн хүчтэй зэвсэг болсон вакцин угаасаа бүх хүн төрөлхтөнд үйлчлэх ёстой. Харин зарим улс орон, зарим бүлгийн тусгай эдэлдэг зүйл байх ёсгүй юм. Ялангуяа улс төрийн өнгө будаг оруулах ёсгүй. Чадвартай улс орнууд Ковид-19-ийн вакцин хэрэгжилтийн төлөвлөгөөнд нэгдэн, “Ард түмний вакцин”-ыг ашиглан, Ковид-19-ийн хорт вирусийг аль болох хурдан ялан давахыг хүсэж байна.

Exit mobile version